Thursday, March 22, 2007

Хуурын Эгшгэн дэхь Эх Орон

Морин хуурын тансаг аялгуу сонорыг минь мялаан дуурсан ахуйд, алс тэртээхь тєрсєн нутгийн минь цэнхэр бараа нvдэнд vзэгдэх шиг. Эх захгvй vргэлжлэх нvд алдам тал, ээрэм говийн амин сvнс алтан элс, хєхрєн дуниартах хєвч тайга, нэг ойртон нэг холдон vзэгдэх айлын бараа, анир чимээгvйг цочоон дуурсах ажнай xvлгийн туурайн тєвєргєєн… Эл бодол сэтгэлийн минь эмзэг утcыг хєндєж, далдхан гунигийг минь хєглєнє.

Алтан дэлхийн алга дарам зай нь Миний МОНГОЛ ажгуу. Аль нэг єєр газар биш тэр л ерєєлт нутагт тєрсєндєє би юyтай азтай, юyтай хувьтай. Єєр хаанаас би тэнгэрийн хаяанаас нvvгэлтэх нємєрт уулсыг, ижилдээ тэмvvлэн гvйх шандаст хvлгийг, аргалын утаа vнэртcэн хєдєє нутгийг, тvг тvмэн одод анивчсан хєх тэнгэрийг олох юм бэ!

Хoёрхєн чавхдсандаа хорвоог багтаасан хуурын эгшиг дуурссаар, нутгийн тухай бодлыг минь уянгын мянган саглаасаараа хєвєрдсєєp, xацар даган сувдан хэлхээ доошлоход, уг бодол улам лавширсаар... Хvн гэдэг унасан газартайгаа хvйн холбоотой тєрдєг ажгуу. Бvдэрч явахад ээжийн минь зовлонг нимгэлэн нутгийн минь тэнгэр уйлдаг гэнэм, бадарч явахад ээжийн минь баярыг зузаалан нутгийн минь нар мишээдэг гэнэм.

Yvр цайж энтээх уулын оройд єглєєн нарны улбар туяа татахад, хєдєєгийн шимт хєндий нvдний ємнє буй байдлаараа дурайж, зураач байсансан бол тэр л vзэсгэлэнг бийрийн уран vзvvрт шившин шившин урлахыг би хvснэ, найрагч байсансан бол тэр л агшинг vгийн шидэнд шимтэн шимтэн шvлгийн шаданд мєнхлєхийг би хvснэ.

Уртын сайхан дууны нь vг бvрт нь уужим сэтгэлт ардын минь ухааны охь шингэсэн гэлтэй, хуурын гайхам аялгууны нь татлага бvрт санаа нь сvv ардын минь уярлын эгшиглэн хургасан гэлтэй.


Хєвєєнд нь тоглох явсан хєгжєєнт горхины дэргэд очиход багын минь дvрийг мандал дээрээ тонгочуулан наадсаар, ар араасаа харгиaтах урсгал нь аван одвой. Хажууханд хєл нvцгэн балчир нас минь єнгийн чулуу тvvж борхон нvднээсээ инээмсэглэл сацраан эргэн тойрноо анзаарах сєгєєгvй тоглон явна.
Морин дэл дээр онгиргон явахад минь сэвлэгийг минь сэврээж магнайг минь илсэн цэнхэр салхи нь тэр л янзаараа тєрсєн нутгийн минь танил vнэрийг тэртээ холоос єртєєлєн авчирч, унаган хvvгйинхээ хацрыг vнсэнэ.

Тэнгэрлэг хуурын аялгуу бvхий сэтгэлийг минь эзэмдэхэд “Олны дунд нэрээ бодож яваарай” гэсэн нємєртэй сайхан аавын минь vг бодогдоно, “Эзэн хичээвэл заяа хичээдэг юм шvv. эргэж ирэхэд нь нєгєє хацрыг нь vнсьe” гээд зєв хацрыг минь энхрийлэн vнссэн ачлал vлэмж ээжийн минь хоолой сонсогдох шиг. Тvшиг болсон ижий аав минь vгvйсэн бол тэнгэрийн доор би гэдэг хvн хэний євєрт хоргодож, хэний энгэрт эрхлэхсэн билээ, хэний vгээр шавхуурдуулж, дараа нь хэндээ тунин уйлахсан билээ.

Ханиндаа хонинд явж, хааяа нэгхэн нийлж дарвихдаа их л бол хуруу гарган айраг уудаг, хєдєєгийн хэдэн найзуудын минь дотно тєрх нvдний ємнvvр тодрон ирнэ. “Дараа зун завал ирээрэй, чадахгvй бол захиа бичээрэй” хэмээцгээн ажилд боргошсон гараараа гарыг минь атгацгааж байсан нь саяхан мэт тод. Яг л хєдєє шигээ эгэл боргил бас элэгсэг найрсгийн туйл тэднийгээ vгvйлэхгvй байж яахин чадна.


Мєнєєх яруу зэмсгийн усгал дуун бодлын гvнд шуранхайлахад, єнєєх далдын гэгээн дурьтгалууд сэтгэлийн гvнд амилна.
Ногооны униар дуниатрcан унаган нутгийн хєндий, нараа эцээн цэлийсэн цэлмэг хєх тэнгэр, vvлс сандаачин зvмбэрлэсэн бараат их уулс, vлэмж ихийг єгvvлсэн єтєл буурал салхи. Би, та бvгдийн хэлтэрхий. Хал нь гаднаа ч хайр нь дотроо амьд хоёр бурхан минь, ханилж явахад нєєлєгтэй хєдєєгийн хэдэн андууд минь, учирлахын элгэнд эгшиглэх ардын сайхан дуу минь, уудам талаараа харгиaтах урсгал сэргэлэн гол минь. Би, та бvгдийн тасархай. ЭХ ОРОН минь, таны эмгэнэл минийх, таны бахархал минийх, би тантайгаа хvйгээр холбоотой. Тийм ч болохоор тэртээ холын, алс холын ЭХ НУТАГ минь чанх дэргэд ирж, хуурын мяндсан эгшгээрээ атгахан зvрхэнд минь тэр чигээрээ, буй чигээрээ багтдаг бизээ.

2004 оны 10 сарын 20, 04 цаг 09 минут
Анкара
H. Байгалмаа

Wednesday, March 21, 2007

Эрүүл амьдрах ухаан

Эрүүл амьдрах ухаан

Эрүүл саруул урт удаан наслах хүн бүхний хүслэн билээ. Бид бага залуу насандаа үүнийг ухаарч эрүүл амьдрахын ухаанд суралцах хэрэгтэй болов уу гэж бодсоны үүднээс энэхүү бяцхан зөвлөмжийг бичлээ.

Юуны өмнө бидний идэх хоол, унтах нойр чухал. Учир нь нойр, хоол нь бодисын солилцоо түүнчлэн биеийн эсэргүүцэлд зонхилох нөлөө үзүүлдэг юм. Юуг, яаж, хэзээ идэх вэ? Бидний залуус (энэхүү сонинг гартаа барин сууж буй хүн бүр залуу юм) биеийн чийрэг, насны залуудаа ихээхэн найддаг учираас хоол ундандаа анхаарал тавих нь бага байдаг. Өвчинийг эмчилэхээс, урьдчилан сэргийлэх нь илүү ухаалаг явдал юм. Хүн өдөрт таваас доошгүй удаа хооллох хэрэгтэй байдаг бөгөөд үүний гурав нь зонхилох буюу халуун хоол байх ёстой байдаг юм байна. Өглөөний цайгаа алгасахгүй байх мөн үүнд боломжийн хэрээр цаг зав зарцуулах нь маш чухал. Өглөөний цай нь таны тэр өдрийн өнгийг тодорхойлох хүчтэй гэдгийг бүү мартаарай!

өглөөний унданд хагас цаг зарцуулсанаар та бүхэн тэр өдөртөө энерги дүүрэн, толгой өвдөлгүй ажиллах болноо гэсэн үг.

Өглөөний цай яагаад ийм чухал вэ?

Өглөө хүний бодисын солилцоо эрчимжиж эхлэх бөгөөд үүнийг биед хэрэгтэй тэжээлийг өгсөнөөр илүү нэмэгдүүлж болдог байна.

Та зав багатай бол нэг аяга жимсний шүүс болон холимог буурцаг, буудайн гурилан бүтээгдэхүүнээр (амин дэмтэй corn-flex ч байж болно) ч өглөөний ундаа хийж болно шүү дээ! Турк улсад ихээр боловруулдаг түүнийгээ даган өргөн хэрэглэгддэг ольв нь хүний биед олон талын ашиг тустай тул хэрэглэж заншибал их сайн.

За тэгээд сайхан цайгаар эхэлсэн өдөрөө үдийн халуун хоолоор үргэлжилүүлэх нь чухал.

Өглөөний цайг өөртөө, үдийн хоолийг нөхөртөө, оройн хоолийг дайсандаа өг хэмээх үг бараг буруугүй шиг. Учир нь хүний биед хамгийн чухал нь өглөөний цай болон үдийн хоол юм. Үдийн хоол тань халуун мөн fast-food маягийн хоол биш байх нь чухал.

Турк хоолны цэс баялаг учираас үдийн хоолондоо халуун шөл, махан хоолны хажууд боломжтой үедээ ногоон салат идэж болох юм. Долоо хоногт 2-3н удаа улаан махан хоол хэрэглэх занших, цагаан мах голлох нь зүйтэй.

Махан хоол нь оройн биш өдрийн хоолонд зонхилох нь илүү ач холбогдолтой. Оройн хоолыг бага хэмжээгээр эрт идэх нь дээр байдаг. Эдгээрээс гадна та 3-4н цаг дутамд элдэв самар, жимс, тараг эсвэл сүү хэрэглэх нь бодисын солилцоог идэвхжүүлж, жин нэмэлгүйгээр, гэдэс дотрын өөрчлөлт эмгэг ололгүйгээр эрүүл саруул байхын үндэс юм. Эцэст нь хэлэхэд ойрхон ойрхон бага хэмжээгээр идэх нь таны эрүүл мэндэд тустай шүү!

Хоол унднаас гадна нойр бас чухал гэдгийг дээр дурьдсан билээ. Хүн бүрийн биологийн цаг нь өөр өөр ч өдрийн цагаар богино хугацааны нойр хүрэх мэдрэмж хэн бүхэнд төрдөг. Хүн бүр энэ цагаа зөв мэдэрч, нойр хүрээд, боломж олдох бүрийд 10-15 минут унтах хэрэгтэй байдаг. Заримдаа орон дээр хэвтээд унтахаас ширээ дэрлэж унтах нь хүний бие илүү амарсан сэтгэгдэл төрүүлдгийг хэн бүхэн мэднэ дээ. Ингэж 10-15 минут унтах нь биеийн ачаалалыг багасгаж, анхаарал төвлөрөлтийг сайжруулдаг.

Орой эрт унтан, өглөө эрт сэрэх нь таныг сэргэг байлгана. Дунджаар шөнийн зургаан цагийн нойр хүний бие эрхтэнд хангалттай байдаг байна.

Үүнээс гадна биеийнхаа эсэргүүцэлийг хэрхэн сулрахаас хамгаалах вэ?

Биеийн эсэргүүцэл нь биеэ зөв авч явах, халдварт өвчинөөс сэргийлэх, биеийн эрүүл ахуйтай шууд хамааралтай. Халдварт өвчинөөс хамгаалах ямар өвчин, ямар замаар халдварларладаг талаар бага сага мэдлэгтэй байх нь хувь хүний үүрэг юм. Өвчин амьсгалийн, хоол боловруулах болон бэлгийн замаар халдварладаг гэдгийг байнга санаж, ариун цэвэр сахих нь маш чухал.

Ариун цэвэр гэсэн ойлголтийг бид сурагч байх үеийнхээ ариун цэврийн хичээл, үзлэг зэргээс бага сага мэддэг нь амьдралд зайлашгүй хэрэгтэй мэдээлэлүүдийн нэг шүү

Нойр хоолны дуршилд өөрчлөлт орсон эсвэл анхаарал суларсан, мартамхай болсон тохиолдод дээрх зөвлөмжүүдээс гадна тань мэргэжлийн эмчийн зөвлөмж хэрэг болж болох юм, тиймээс эмчид хандаарай!

Эрүүл биед саруул ухаан оршино гээд энэ удаагийнхаа эрүүл амьдрах ухаан зөвлөмжөө үүгээр өндөрлье.

Мэргэжилийн эмчийн зөвлөмж хэрэгтэй болсон үедээ доорх хаягаар холбогдож болох юм.

mutse_mn@yahoo.com

Монголчууд их тайван хүмүүс.

“Gaye Сан

Юуны өмнө өөрийгөө товч танилцуулахгүй юу?

Zafer Bartu. Gaye сангийн ерөнхий нарийн бичгийн даргаар 4 дэхь жилдээ ажиллаж байна. Kayseri-д төрсөн.

Gaye сан хэдэн онд үүсгэн байгуулагдсан бэ?

1996 онд байгуулагдсан. Энэ жил 11 дэхь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.

Gaye сангийн байгуулагдсан зорилго юу вэ?

Гол зорилго маань Турк улсын, гадаад орнуудтай харицааг хөгжүүлэх юм. Энэ хүрээнд гадаадын болон дотоодын оюутнуудад эдийн болон мөнгөн туслалцаа үзүүлэхийн хажуугаар бидэнд санхүүгийн туслалцаа үзүүлдэг бизнессмэнүүдийг гадаад улсууд руу ажилын болон соёлын аялалуудад явуулах зорилготой ажиллаж байна.

Хаанаас санхүүждэг вэ?

Манай сан 109н гишүүнтэй бөгөөд тэд сар бүр тодорхой хэмжээний мөнгө өгдөг. Мөн Halk банкан дахь 45694 тоот Gaye сангийн дансруу шилжин орсон мөнгөөр санхүүждэг. Мөнгөн тусламжаас гадна хувцас зэрэг эдийн тусламж үзүүлдэг оюутнуудад. Мөдхөн өвлийн гутал олгох гэж байгаа.


Хорин Монгол оюутанд стипэнт өгдөг.

Нийт хэдэн оюутанд стипэнт өгдөг вэ? Хэд нь Монгол оюутан бэ?

Энэ хичээлийн жилд 370н оюутанд стипэнт өгдөгөөс 20 нь Монгол оюутан. 370н оюутны маань 41н магистр, 20 нь Турк болон Англи хэлний бэлтгэлд сурдаг үлдсэн 309 нь баклаврийн зэргээр суралцдаг.

Танай сан ямар ямар үйл ажиллагаа явуулдаг вэ? Хэр өргөн хүрээтэй болдог вэ?

Манай сан элдэв спортын тэмцээнүүдээс гадна гадаад оюутнуудад Турк улсын гоё сайхан газруудыг таниулах зорилгоор аялалууд зохион байгуулдаг. Саяхан Bursa руу 90н оюутан бүхий баг явчихаад ирсэн. Харамсалтай тус багт нэг ч Монгол оюутан хамраагүй. Bursa-гаас гадна Çanakkale, Каpadokya, Denizli мөн İzmir хотууд руу аялал зохион байгуулсан. Мөн Монголчууд та бүхний хувьд маш чухал баяр болох ‘Цагаан сарыг' энэ жил 4 дэхь удаагаа та бүхний хамтаар тэмдэглэн өнгөрүүлнэ.

Энэ жилээс эхлэн оюутнуудынхаа сонирхолыг харж байгаад хэл болон компьютрын курс хичээллүүлье, арай зөөлөн мөн тодорхой хуультайгаар нь ширээний теннисний тэмцээн зохион байгуулъя гэж бодож байгаа. Хөл бөмбөгийн тэмцээний үер хэрүүл маргаан гарах нь элбэг байдаг. Мөн 2005н онд магистр болон доктрын зэрэг хамгаалсан оюутнуудын семпозиум хийсэн, Турк ертөнцийн залуу эрдэмтэд” нэрийн дор, тус семпозиумныхаа хоёр дахийг хийх бодолтой байгаа.

Дээрх үйл ажилагаануудад хамрагдахын тулд заавал хамрагдах бүсийх байх ёстой юу?

Үгүй ээ. Манайх үйл ажиллагаануудаа аль болох олны хүртээл болоосой хэмээн боддог. Тиймээс дээрх үйл ажиллагаануудад оюутан та бүхэн өргөнөөр хамраарай!

Нийт хэдэн орны, хэдэн оюутантай холбоотой байдаг вэ?

40өөд орны оюутнуудтай холбоотой байдаг. Энэ жил л гэхэд нийт 650н оюутан стипэнтнд бүртгүүлсэн.


Бидний бас нэгэн шалгуур; оюутны буруу зуршилтай эсэх.


Танай сан аль аль сургуулийн, ямар ямар факултетийн оюутнуудад стипэнт өгдөг вэ? Миний мэдэхээр İstanbul их сургуулийн Avcılar кампус аль ч санд хамрагддаггүй юм.

Бүсдээ хамрагдах İstanbul, Marmara болон Yıldız их сургуулиудын зарим кампусуудыг хамардаг. Avcılar хол учир манай бүсэд хамардаггүй нь үнэн.

Ямар ямар шалгуураар хэдий хэмжээний стипэнт олгодог вэ?

Оюутан маань баклавраар сурдаг бол сар болгон 50YTL, магистр бол 80YTL, доктор бол 100YTL гийн стипэнт найман сар олгодог. Шалгуур гэвэл мэдээж хамгийн чухал нь амжилт, гурав болон түүнээс бага хичээл дээр унасан байх ёстой. Мөн тэрхүү оюутны ар гэрийн байдал, буруу зуршилгүй (тамхи татдаг эсэх) эсэхийг харгалзан үздэг.


Чулуун яст мэлхий их сонин санагдсан.

Монголын талаар хэр их мэдлэгтэй вэ? Монгол руу явж байсан уу?

Монголын талаар гурван сая хүн амтай, бид Туркуудын тэндээс нүүдэллэн ирсэнийг л мэддэг байсан саяхныг болтол. Саяхан одоо үргэлжилж буй ‘Чингис хаан - түүний өв залгамжилагчид’ хэмээх музейг үзэж Монголын талаар мэдлэгээ жаахан зузаатгасан. Тэнд байсан том чулуун яст мэлхий их сонин санагдсан. Өргөн хүрээтэй хамгийн гол нь бариад үзэх баримттай сайхан үзэсгэлэн байна лээ.

Таны анзаарсанаар Монгол оюутнуудын бусад улсын оюутнуудаас ялгарах онцлог юу вэ?

Монгол оюутнууд бусад орны оюутнуудыг бодвол их тайван юм шиг санагддаг.

Эцэст нь Монгол оюутнуудад хандаад юу гэж хэлмээр байна?

Хүний газраас их эрдэм сураад эх нутагтаа очоод ихийг бүтээж, улс эх орныхоо хөгжилд нэмэр болон улс эх орныхоо цаашлаад бидний бахархал болоорой!

Цаг зав гарган бидэнтэй ярилцсанд тань баяраллаа.

Хаяг: Halıcılar cd

Öksüzcü hatib sk

No 1/3-5 Fatih İstanbul

Утас: (0212) 631 35-95

www.Gayeder.org

Ярилцсан: Анхзаяа Дашдэмбэрэл

Thursday, February 1, 2007

Сүх жанжин 115 хүрлээ.

Маргааш жанжин Д. Сүхбаатарын төрсөн өдөр. Тэрбээр 1923 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр таалал төгссөн ажээ. Харин түүний
үхлийн шалтгааныг эрдэмтэд янз янзаар л тайлбарлаж ирсэн. Тэгээд ч 1923 оноос хойш Д. Сүхбаатарын намтрыг олон эрдэмтэд судалж байжээ. 1943-1983 он хүртэл түүний тухай намтар болон баримт бичгийн эмхэтгэлээс бүтсэн таван ном гаргасан байдаг аж. Ингээд МУИС-ийн түүхийн багш 3. Лонжидтой уулзсан юм.

-Жанжин Сүхбаатарын намтрыг ер нь хэдийнээс судалж эхэлсэн юм бэ. Албан намтраас нь гадна тэр бүр хүмүүсийн мэдэхгүй зүйл хэр их байдаг бол?
-Жанжин Д. Сүхбаатарын намтрыг 1923 онд таалал төгссөнийх нь дараахнаас судалж эхэлсэн байдаг. Учир нь тухайн үед Монгол ардын намын хоёрдугаар их хурлаас түүний намтрыг судлах тогтоол гаргасан байдаг юм. Тэр тогтоолд намтар судлалыг тухайн үеийн Сангийн яамны тэргүүн сайд Солийн Данзан, Сүхбаатарын хүү Галсандэндэв болон бусад хүмүүсийн оролцоотойгоор бичүүлж, олны хүртээл болго гэж заажээ. Гэвч С.Данзан багахан баримт цуглуулаад 1924 оны наймдугаар сард хэлмэгдсэн юм. Түүний эхлүүлсэн энэхүү ажлыг ‘Жамсрангийн Цэвээн болон Сүхбаатарын ах Дэндэв үргэлжлүүлж “Сүхбаатарын намтрын хураангуй”-г хийж Засгийн газарт өргөн барьсан байдаг. Гэвч тэр нь хэвлэгдээгүй. Тэр эх хувь нь одоог хүртэл МАХН-ын төв архивт хадгалагдаж байгаа.
-Маргааш Д.Сүхбаатарын төрсөн өдөр. Өмнө нь энэ өдрийг хэр өргөн дэлгэр тэмдэглэдэг байсан юм бол?
-Энэ жил Д.Сүхбаатарын мэндэлсний 115 жилийн ой тохиож байна. Өмнө нь, ер нь түүний төрсөн өдрийг өргөн дэлгэр тэмдэглэж байсангүй. Харин таалал төгссөн өдөр буюу хоёрдугаар сарын 20-ний өдрөөр тухайн үеийн төвийн сонин буюу “Үнэн”, “Ардын үндэсний эрх”, “Залуучуудын сонин”-д дурсамж өгүүлэл, сурталчилгааны нийтлэлийг хэвлүүлдэг байсан. 1942 онд таалал төгссөний 20 жилийн ойг тэмдэглэх шийдвэр гарч Ш. Нацагдорж анх удаа намтрыг нь хэвлүүлсэн юм. Үүнээс өмнө 1921 онд маршал Чойбалсан ” Ардын Хатанбаатар Магсаржав” гэдэг бүтээлдээ Д.Сүхбаатарын тухай оруулан нийтийн хүртээл болгосон байсан. 1942 онд хэвлэгдсэн намтар 1983 он хүртэл дөрвөн удаа шинэчлэгдэн, засварлагдан гарсан юм. Одоогоор бид нийтийн хүртээл болоогүй нэлээд хэдэн баримт, сурвалжийг өргөн олонд толилуулаад байгаа. Түүнчлэн жанжны гавьяа зүтгэлийг жинхэнэ бодитоор гаргаж тавихыг хичээж байна. 1990 оноос өмнө бол нэг үзэл сурталд бүхнийг захируулж байсан. Тиймээс Д.Сүхбаатарыг Монголын цорын ганц удирдагч суут хүн байсан гэж дүгнэдэг байлаа. Түүхийн бүхий л дэвшилтэт шинэ сэргэг бүхнийг түүний гавьяа байсан мэтээр хэтрүүлэн сурталчилж, үнэн байдлыг гуйвуулж байсныг 1990 оноос хойшхи түүхчид тодорхой гаргаж тавьсан байгаа. Д.Сүхбаатар бол хэзээ ч Монголын төр, Засгийн газрыг тэргүүлж байсангүй. Харин шинэ Монгол Улсын цэргийн яамны тэргүүн сайд бөгөөд Бүх цэргийн жанжнаар 1922 оны эцэс хүртэл ажиллаж байсан. Харин 1990 оноос өмнө түүнийг Монголын нам, төрийн удирдагч байсан мэтээр хэтрүүлэн үнэлж дүгнэж байсан юм билээ.
-Та түрүүнд намтар судлалд нь байгаагүй шинэ сонин баримт бий гэсэн. Ер нь Сүхбаатар Ленинтэй уулзаагүй гэсэн яриа ч сонсогдож байдаг?
-1921 оны 11 дүгээр сарын тавны өдөр Монгол, Зөвлөлтийн найрамдлын хэлэлцээрт Москва хотноо гарын үсэг зурсан байдаг. Тэнд Монголын төлөөлөгчдийн тэргүүн, Сангийн яамны сайд С.Данзан, төлөөлөгчдийн гишүүн Ц.Ширнэндамдин, Б.Цэрэндорж, Д.Сүхбаатар нар Ленинтэй уулзсан нь хөдлөшгүй баримтаар батлагдсан. Түүнчлэн шинэ нотлогдсон баримтаас сонирхуулахад, жанжин маань их өртэй хүн байсан юм билээ. Өөрөө ч их ядуу хүн байж. Харин Данзан, Шагдаржав нар баян байсан юм билээ. Тэрбээр монгол болон хятад хүмүүст, албан байгууллагуудад олон лан мөнгөний өртэй байжээ. Түүнийг таалал болсны дараагаар тэр их өрийг нь манай төр, засгаас төлсөн байдаг. Тэгэхдээ хувь хүмүүсийнх нь өрийг төлөөд албан байгууллагад тавьсан өрийг нь хэрэгсэхгүй болгосон юм билээ.
-Д.Сүхбаатарын талбайн хөшөөний хойд талд Чингисийн хөшөөг босгосон.Энэ хоёр хөшөөг ингэж зэрэгцүүлэх шаардлага байна уу?
-Саяхан Үндсэн хууль батлагдсаны өдрөөр төр, засгийн тэргүүнүүд цэцэг өргөх ёслол үйлдэж байсан.
Тэр үеэр эхлээд Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж байна билээ. Нэгэнт босгосон болохоор байж л байг. Тэр хөшөөг 1946 онд босгосон юм. Гэхдээ тэр хөшөөнд бичээстэй үг нь Чойбалсаны бичүүлсэн үг болохоос Д.Сүхбаатарын өөрийнх нь хэлсэн үг биш юм шүү дээ.

Ж.Батцэрэн

http://www.sonin.mn с авав.

Monday, December 25, 2006

Шинэ жил ирлээ.

Шинэ жилийн оройн программ:

21:00т хүндэтгэлийн зоог
21:30-23:50 г хүртэл авьяaс бэлэг нь шалгарсан оюутануудын бяцхан концерт

23:50-00:30 г хүртэл шинэ оноо угтах үйл ажиллагаа
00:30 с хойш мэдээж дискo

Оюутан бидний уулзалдан балaй авах газрын хаяг:

Yeni Gül Düğün Salonu

Millet Cad. Yekta Efendi Sk.
No:2 Aksaray
(Haseki Hast. ışıklar karşısı)
Tel: (0212) 621 96 50 - 523 59 98

Сайхан хотын хөөрхөн залуус та бүхэн сүлд модны наадамдаа олролцох билетүүдээ;


Цогт-Эрдэнэ B
oğaziçi 0544-3596355

Булган Boğaziçi 0543-5046944

Энх-Од İTU 0543-4481232

Баттуяа Marmara Göztepe kampusu 0543-4079379

Үнэнгэрэл Marmara Bahçelievler Kampusu 0544-8512343

Нансалмаа İstanbul Avcılar kampusu 0544-8512459

Номинчулуун İstanbul Avcılar kampusu 0546-8708719

Баасанбат İstanbul Beyazıt kampusu 0544-4790781

Бадрах Mimar Sinan 0543-7877219

Хангай İTU 0546-4225305

нараас авч болно. Үнэ 30. хүндэтгэлийн зоог, 1 архин төрлийн бүтээгдэхүүн, alkolsuz icecek, шинэ жилийн бялуу, оргилуун дарс, цацагт хяруул мэдээж sınırsız eğlence.

Дисконы үеэр бар ажиллaх бөгөөд мэдээж үнэ нь ч боломжийн.

шар айрaг-3,5YTL

жүүс, газтай ундаа-1.5YTL

Водка-5YTL

Виски-7YTL

Импортын архи-8YTL болно.

Sunday, December 24, 2006

2006 он Монголд- Товч мэдээнүүд




1. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоо хүн төрөлхтөнтэй хамтран тэмдэглэлээ. Сүхбаатрын талбаыд их Чингисийн хөшөөг байрлуулав.

2. Улс орны маань эдийн засаг өссөн үзүүлэлттэй байна.

3. Гадаадын улс гүрнүүдийн тэргүүн нарын том том айлчлал болж төр, засгийн маань тэргүүнүүд хөрш улс орнууддаа түүхэн айлчлал хийлээ.

4.Зургадугаар сарын 15. Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Бадрааг өглөө ажилдаа ирэхэд нь “Гэр хорооллын барилгажилт” хадгаламж зээлийн хоршооны эзэн Ц.Түмэнгэрэл үүдэнд хүлээж байгаад хэд хэдэн удаа хутгалсан. Д.Бадраа эмнэлэгт хүргэгдсэн ч сэхэл авалгүй мөнх бусыг үзүүлсэн. СЗХ олон иргэдийг хууран мэхэлж байгаа ХЗХ-нуудын хэргийг шалгаж, 15 хоршооны асуудлыг УИХ, Засгийн газарт тэр өдөр танилцуулахаар бэлтгэсэн байжээ.Энэ аймшигт хэрэг гарсны дараа “Хадгаламж зээлиий хоршоо”-д шил шилээ даран дампуурч, 10 мянга гаруй хүн 40.6 тэрбум төгрөгөөр хохирчээ.

5. ДОХ-ын 24, 25 дахь тохиолдол зэрэг илэрлээ.

6. “Зуучлах товчоо”-ны дарга нас барав.

7. Мал өнгөрсөн жилийнхээс дөрвөн саяар өсч 34н саяд хүрлээ. Урьдчилсан дүнгээр тэмээний тоо 252.6 мянга, адуу 2103.5 мянга, үхэр 2150.8 мянга, хонь 14671.9 мянга, ямаа 15305 мянгад хүрсэн байна. Энэ нь 2005 оноос адуу 74.5 мянга, үхэр 18.1 мянга, хонь 1787.3 мянга, ямаа 2037.8 мянган толгойгоор өссөн аж. Харин тэмээ 1.6 мянган толгойгоор буурсан үзүүлэлттэй байгаа аж. Хүнсний хэрэглээнд 5.9 сая толгой мал зарцуулагдсан дүн гарсан байна.

8. Монголдоо тэргүүлэгч “Говь” ХК-ийн төрийн мэдлийн 73.47 хувь буюу таван сая 730 мянга 198 ширхэг хувьцааг хувьчлах тендерт оролцсон компаниудын санхүүгийн саналыг энэ сарын долоонд задалсан. Тендерийг Японы “Эйч Эс Секьюритз, Тошисоокэн инвест” банкны хамтарсан консорциум 13 сая 800 мянган ам.долларын саналаар яллаа.
Мөн засгийн газраас Хадгаламжийн банкыг хувьчлахаар олон улсын нээлттэй тендер зарлаж, энэ тендерт “Чингис хаан” банк, “Монгол даатгал”ХХК, ОХУ-ын “Братскийн ардын банк”-ны хамтарсан консорциум ялсан. Тус консорциум 20,101,000,00 ам.доллараар /төгрөгөөр бол 23,417,665,000,00/ худалдаж авлаа.

9. Азийн спортын XV их наадмаас жүдогоор аваргын медаль өвөртөлж ирсэн даруйдаа БНСУ-ын Суван хотод болсон оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зорьсон, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар алтан медаль хүртжээ.

10. Монголын баг тамирчид Азийн спортын 15 дугаар наадмаас хоёр алт, таван мөнгө, найман хүрэл медаль хүртсэн амжилтаар Дохагийн тэнгэр дор өрсөлдөн тэмцэлдсэн 42 орноос 19 дүгээрт жагслаа.

11. Монгол Улс дэлхийн 100 гаруй оронтой худалдаа наймаа хийж байна. Гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өнөөдөр 2,4 тэрбум ам.долларт хүрчээ. Зөвхөн энэ оны эхний арван сарын байдлаар гэхэд гадаад худалдааны нийт бараа эргэлт 39.1 хувиар өсч 2005 онтой харьцуулахад экспорт 57.2 импорт 27.7 хувиар өссөн гэх баярлууштай мэдээ байна.

12.Манай улс гадаадын 145 оронтой дипломат харилцаатай , идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа ажээ. 12. Монгол Улсад дипломат алба байгуулагдсаны 95 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.ОХУ-д манай Ерөнхийлөгч айлчлах үеэр тус улс руу визгүй зорчих асуудлыг хөндөж зарчмын тохиролцоонд хүрчээ.

13. Монгол Улсын Гадаад хэргийн яаманд байгаа мэдээллээр манай 53 иргэн гадаад улс орнуудад ял эдэлж байгаа юм байна. Эдгээр хүмүүсийн 23 нь ОХУ-д, 14 нь БНСУ-д, долоо нь манай өмнөд хөрш БНХАУ-д хоригдон ял эдэлж байгаа аж.
.
14. Монголын малчдыг нарны зайн цахилгаан үүсгүүрээр хангах олон улсын нээлттэй тендер дахин зарлагдаж, өчигдөр ялагч нь тодров. Ялагчаар нь Солонгосын “L-Systech” компани тодорлоо.

15. Хятдууд өдөрт хамгийн наад зах нь 45 мотороор гурван ээлжээр 10.000 баррел нефть өдөр шөнөгүй зөөж байна.

16. Хорин мянгатын дэвсгэр хэвлэгдэв.
17. ......................


Sonin.mn ээс ишлэв

Эрүүл энхийн нэгэн жаргалан

Өвөл Яагаад Ханиад Ихэсдэг вэ?

Сайн байцгаана уу? Tүрүүний дугаарт уулзасанаас хойш багагүй хугацаа өнгөржээ.
Эхний дугаар дахь булан маань хавар зуны холбогдолтой байсан бол энэ удаа хүйтэн сэрүүний үед ихэсдэг ханиад, томуу түүнээс хэрхэн сэргийлэх талаар бичие гэж бодлоо.
Бидний дунд ханиад хэмээн нэрлэж заншсан хэд хэдэн амьсгалийн замын өвчиний эмнэлэгийн хэллэг нь томуу, томуу тоост өвчин, хоолойн архаг ба хурц өрөвсөл, уушигний архаг ба хурц өрөвсөл, хатгалгаа гэх мэт томъёолол нэртэй байдаг юм.
Эдгээр нь өнгөц харахад ижил төстэй мэт боловч эмчилгээний талаас хоорондоо ялгаатай ойлголтууд юм. Эдний дундаас хамгийн элбэг нь хамар, хоолойн халдварт үрэвсэлүүд юм.
Би үүнээс хойш урт нуршихгүйн тулд хялбар ойлгогдох үүднээс ханиад хэмээн товчлон нэрлэе.
Энэ тухай бичих болсон шалтгааны нэг нь бид ханиадны тухай зарим зүйлийг буруу мэддэгээс өөрсдийгөө энэ өвчинөөс зөв хамгаалж чаддаггүй юм болов уу? гэж бодсоных юм.

Өвөл яагаад ханиад ихэсдэг вэ?

Энэ хархад амархан хариулчих асуулт л даа, та ч бас энэ асуултыг хараад мэдээж хүйтнээс л болно тэр шүү дээ! гэж бодож байна уу?
Тэгвэл хүйтэн яаж ханиад тусгадаг юм бол? Үнэхээр хүйтэн ханиад хүрэхэд хэр нөлөөтөй вэ? Хариулт болж болох бодлуудыг ерөнхийд нь багцлаад, нэг нэгээр нь авч үзье.
Хүүхэд байхаасаа эхлээд өвөл ханиад ер хүрж үзээгүй хүн гэж үгүй биз дээ харин ханиад хүрчихсэний дараах ээж аавын зэмлэл юусан билээ. Биднийг юугаар эс буруутгадаг билээ дээ?

Нимгэн хувцасласан тоглож хөлрөөд салхинд цохиулсан, хүйтэн ус уусан, хүйтэн усанд орсон эсвэл мөхөөлдөс идсэн гэх мэтээр буруутгадаггүй гэж үү?
Гэтэл эдгээрийн аль нь ч дангаараа буюу хамтдаа
ханиад тусгах (энд тусгах гэж онцлон тэмдгэлэсэнийг маань анхаарна уу!) хүчин зүйлүүд биш юм!

Тиймээс бид хүссэн үедээ мөхөөлдөс идэж болох нээ?

Хариулт тийм, үүний нэг тод жишээ нь хоолойны мах авхуулсаны дараа заавал мөхөөлдөс идүүлдэг шүү дээ!

Хүйтэнд биеийн эсэргүүцэл сулардаг уу?

Энэ талаар явуулсан судалгаанаас үзэхэд бага зэргийн хүйтэнд (+10 хэм орчимд) богино хугацаагаар байх нь биеийг сэргээж цусны эргэлтийг сайжруулдаг нь тогтоогдсон байна. Харин хүйтэн агаар амьслах нь амьсгалийн замын үйл ажиллагааг нэмэгдүүлж, хамар хоолойн чийглэгийг нэмэгдүүлдэг юм байна. Xүйтэн агаар уушиглах нь биеийн эсэргүүцэлийг сулруулдаггүй харин ч эсэргээрээ багa хэмжээгээр биеийн эсэргүүцэлийг нэмэгдүүлдэг болох нь тогтоогдожээ.

Салхинд цохиулах буюу нойтон хөлстэй үедээ гадаа сэрүүн агаарт гарах нь агаарын дулааны зөрүүнээс хамааран биед гэнэтийн зочрол учруулдаг бөгөөд энэ нь нуруу сээрний булчинг хэт чангалах замаар өвдөлт үүсгэдэг юм байна. Энэ нь ханиад хүрсэн гэсэн үг биш юм.
Эдгээр нь бүгд буруу мэддэг ойлголтоос үүдсэн ханиадны тухай ойлголтууд болох нь одоо тодорхой болоо биз ээ?

Энэхүү бяцхан нийтлэлийн дараа дадал зуршил болсон бодлууудаа дахин нэг эргэн харах санаа таньд төрсөн бол би хүссэндээ хүрлээ гэсэн үг билээ.

За тэгвэл асуултыхаа хариу болж болох хүйтний нөлөөг авч үзье. Xүйтний ульралд хүмүүс бөөнөөрөө удаан хамт байх нь ихэсдэг бас орон байрны агааржуулалт зун цагийхаас харьцангуй багасдаг байна.

Энэ нь биднийг хүссэн хүсээгүй нян тээгч агаараас уушиглахад хүргэдэг бөгөөд ханиадны хамгийн чухал хүчин зүйл юм. За тиймээс бид сайн агааржуулсан байранд байвал ханиaд хүрэхгүй юм байна шүү дээ!

Дараа дахин уулзатлаа баяртай.