Sunday, December 24, 2006

Эрүүл энхийн нэгэн жаргалан

Өвөл Яагаад Ханиад Ихэсдэг вэ?

Сайн байцгаана уу? Tүрүүний дугаарт уулзасанаас хойш багагүй хугацаа өнгөржээ.
Эхний дугаар дахь булан маань хавар зуны холбогдолтой байсан бол энэ удаа хүйтэн сэрүүний үед ихэсдэг ханиад, томуу түүнээс хэрхэн сэргийлэх талаар бичие гэж бодлоо.
Бидний дунд ханиад хэмээн нэрлэж заншсан хэд хэдэн амьсгалийн замын өвчиний эмнэлэгийн хэллэг нь томуу, томуу тоост өвчин, хоолойн архаг ба хурц өрөвсөл, уушигний архаг ба хурц өрөвсөл, хатгалгаа гэх мэт томъёолол нэртэй байдаг юм.
Эдгээр нь өнгөц харахад ижил төстэй мэт боловч эмчилгээний талаас хоорондоо ялгаатай ойлголтууд юм. Эдний дундаас хамгийн элбэг нь хамар, хоолойн халдварт үрэвсэлүүд юм.
Би үүнээс хойш урт нуршихгүйн тулд хялбар ойлгогдох үүднээс ханиад хэмээн товчлон нэрлэе.
Энэ тухай бичих болсон шалтгааны нэг нь бид ханиадны тухай зарим зүйлийг буруу мэддэгээс өөрсдийгөө энэ өвчинөөс зөв хамгаалж чаддаггүй юм болов уу? гэж бодсоных юм.

Өвөл яагаад ханиад ихэсдэг вэ?

Энэ хархад амархан хариулчих асуулт л даа, та ч бас энэ асуултыг хараад мэдээж хүйтнээс л болно тэр шүү дээ! гэж бодож байна уу?
Тэгвэл хүйтэн яаж ханиад тусгадаг юм бол? Үнэхээр хүйтэн ханиад хүрэхэд хэр нөлөөтөй вэ? Хариулт болж болох бодлуудыг ерөнхийд нь багцлаад, нэг нэгээр нь авч үзье.
Хүүхэд байхаасаа эхлээд өвөл ханиад ер хүрж үзээгүй хүн гэж үгүй биз дээ харин ханиад хүрчихсэний дараах ээж аавын зэмлэл юусан билээ. Биднийг юугаар эс буруутгадаг билээ дээ?

Нимгэн хувцасласан тоглож хөлрөөд салхинд цохиулсан, хүйтэн ус уусан, хүйтэн усанд орсон эсвэл мөхөөлдөс идсэн гэх мэтээр буруутгадаггүй гэж үү?
Гэтэл эдгээрийн аль нь ч дангаараа буюу хамтдаа
ханиад тусгах (энд тусгах гэж онцлон тэмдгэлэсэнийг маань анхаарна уу!) хүчин зүйлүүд биш юм!

Тиймээс бид хүссэн үедээ мөхөөлдөс идэж болох нээ?

Хариулт тийм, үүний нэг тод жишээ нь хоолойны мах авхуулсаны дараа заавал мөхөөлдөс идүүлдэг шүү дээ!

Хүйтэнд биеийн эсэргүүцэл сулардаг уу?

Энэ талаар явуулсан судалгаанаас үзэхэд бага зэргийн хүйтэнд (+10 хэм орчимд) богино хугацаагаар байх нь биеийг сэргээж цусны эргэлтийг сайжруулдаг нь тогтоогдсон байна. Харин хүйтэн агаар амьслах нь амьсгалийн замын үйл ажиллагааг нэмэгдүүлж, хамар хоолойн чийглэгийг нэмэгдүүлдэг юм байна. Xүйтэн агаар уушиглах нь биеийн эсэргүүцэлийг сулруулдаггүй харин ч эсэргээрээ багa хэмжээгээр биеийн эсэргүүцэлийг нэмэгдүүлдэг болох нь тогтоогдожээ.

Салхинд цохиулах буюу нойтон хөлстэй үедээ гадаа сэрүүн агаарт гарах нь агаарын дулааны зөрүүнээс хамааран биед гэнэтийн зочрол учруулдаг бөгөөд энэ нь нуруу сээрний булчинг хэт чангалах замаар өвдөлт үүсгэдэг юм байна. Энэ нь ханиад хүрсэн гэсэн үг биш юм.
Эдгээр нь бүгд буруу мэддэг ойлголтоос үүдсэн ханиадны тухай ойлголтууд болох нь одоо тодорхой болоо биз ээ?

Энэхүү бяцхан нийтлэлийн дараа дадал зуршил болсон бодлууудаа дахин нэг эргэн харах санаа таньд төрсөн бол би хүссэндээ хүрлээ гэсэн үг билээ.

За тэгвэл асуултыхаа хариу болж болох хүйтний нөлөөг авч үзье. Xүйтний ульралд хүмүүс бөөнөөрөө удаан хамт байх нь ихэсдэг бас орон байрны агааржуулалт зун цагийхаас харьцангуй багасдаг байна.

Энэ нь биднийг хүссэн хүсээгүй нян тээгч агаараас уушиглахад хүргэдэг бөгөөд ханиадны хамгийн чухал хүчин зүйл юм. За тиймээс бид сайн агааржуулсан байранд байвал ханиaд хүрэхгүй юм байна шүү дээ!

Дараа дахин уулзатлаа баяртай.

No comments: