Monday, December 25, 2006

Шинэ жил ирлээ.

Шинэ жилийн оройн программ:

21:00т хүндэтгэлийн зоог
21:30-23:50 г хүртэл авьяaс бэлэг нь шалгарсан оюутануудын бяцхан концерт

23:50-00:30 г хүртэл шинэ оноо угтах үйл ажиллагаа
00:30 с хойш мэдээж дискo

Оюутан бидний уулзалдан балaй авах газрын хаяг:

Yeni Gül Düğün Salonu

Millet Cad. Yekta Efendi Sk.
No:2 Aksaray
(Haseki Hast. ışıklar karşısı)
Tel: (0212) 621 96 50 - 523 59 98

Сайхан хотын хөөрхөн залуус та бүхэн сүлд модны наадамдаа олролцох билетүүдээ;


Цогт-Эрдэнэ B
oğaziçi 0544-3596355

Булган Boğaziçi 0543-5046944

Энх-Од İTU 0543-4481232

Баттуяа Marmara Göztepe kampusu 0543-4079379

Үнэнгэрэл Marmara Bahçelievler Kampusu 0544-8512343

Нансалмаа İstanbul Avcılar kampusu 0544-8512459

Номинчулуун İstanbul Avcılar kampusu 0546-8708719

Баасанбат İstanbul Beyazıt kampusu 0544-4790781

Бадрах Mimar Sinan 0543-7877219

Хангай İTU 0546-4225305

нараас авч болно. Үнэ 30. хүндэтгэлийн зоог, 1 архин төрлийн бүтээгдэхүүн, alkolsuz icecek, шинэ жилийн бялуу, оргилуун дарс, цацагт хяруул мэдээж sınırsız eğlence.

Дисконы үеэр бар ажиллaх бөгөөд мэдээж үнэ нь ч боломжийн.

шар айрaг-3,5YTL

жүүс, газтай ундаа-1.5YTL

Водка-5YTL

Виски-7YTL

Импортын архи-8YTL болно.

Sunday, December 24, 2006

2006 он Монголд- Товч мэдээнүүд




1. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоо хүн төрөлхтөнтэй хамтран тэмдэглэлээ. Сүхбаатрын талбаыд их Чингисийн хөшөөг байрлуулав.

2. Улс орны маань эдийн засаг өссөн үзүүлэлттэй байна.

3. Гадаадын улс гүрнүүдийн тэргүүн нарын том том айлчлал болж төр, засгийн маань тэргүүнүүд хөрш улс орнууддаа түүхэн айлчлал хийлээ.

4.Зургадугаар сарын 15. Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Бадрааг өглөө ажилдаа ирэхэд нь “Гэр хорооллын барилгажилт” хадгаламж зээлийн хоршооны эзэн Ц.Түмэнгэрэл үүдэнд хүлээж байгаад хэд хэдэн удаа хутгалсан. Д.Бадраа эмнэлэгт хүргэгдсэн ч сэхэл авалгүй мөнх бусыг үзүүлсэн. СЗХ олон иргэдийг хууран мэхэлж байгаа ХЗХ-нуудын хэргийг шалгаж, 15 хоршооны асуудлыг УИХ, Засгийн газарт тэр өдөр танилцуулахаар бэлтгэсэн байжээ.Энэ аймшигт хэрэг гарсны дараа “Хадгаламж зээлиий хоршоо”-д шил шилээ даран дампуурч, 10 мянга гаруй хүн 40.6 тэрбум төгрөгөөр хохирчээ.

5. ДОХ-ын 24, 25 дахь тохиолдол зэрэг илэрлээ.

6. “Зуучлах товчоо”-ны дарга нас барав.

7. Мал өнгөрсөн жилийнхээс дөрвөн саяар өсч 34н саяд хүрлээ. Урьдчилсан дүнгээр тэмээний тоо 252.6 мянга, адуу 2103.5 мянга, үхэр 2150.8 мянга, хонь 14671.9 мянга, ямаа 15305 мянгад хүрсэн байна. Энэ нь 2005 оноос адуу 74.5 мянга, үхэр 18.1 мянга, хонь 1787.3 мянга, ямаа 2037.8 мянган толгойгоор өссөн аж. Харин тэмээ 1.6 мянган толгойгоор буурсан үзүүлэлттэй байгаа аж. Хүнсний хэрэглээнд 5.9 сая толгой мал зарцуулагдсан дүн гарсан байна.

8. Монголдоо тэргүүлэгч “Говь” ХК-ийн төрийн мэдлийн 73.47 хувь буюу таван сая 730 мянга 198 ширхэг хувьцааг хувьчлах тендерт оролцсон компаниудын санхүүгийн саналыг энэ сарын долоонд задалсан. Тендерийг Японы “Эйч Эс Секьюритз, Тошисоокэн инвест” банкны хамтарсан консорциум 13 сая 800 мянган ам.долларын саналаар яллаа.
Мөн засгийн газраас Хадгаламжийн банкыг хувьчлахаар олон улсын нээлттэй тендер зарлаж, энэ тендерт “Чингис хаан” банк, “Монгол даатгал”ХХК, ОХУ-ын “Братскийн ардын банк”-ны хамтарсан консорциум ялсан. Тус консорциум 20,101,000,00 ам.доллараар /төгрөгөөр бол 23,417,665,000,00/ худалдаж авлаа.

9. Азийн спортын XV их наадмаас жүдогоор аваргын медаль өвөртөлж ирсэн даруйдаа БНСУ-ын Суван хотод болсон оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зорьсон, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар алтан медаль хүртжээ.

10. Монголын баг тамирчид Азийн спортын 15 дугаар наадмаас хоёр алт, таван мөнгө, найман хүрэл медаль хүртсэн амжилтаар Дохагийн тэнгэр дор өрсөлдөн тэмцэлдсэн 42 орноос 19 дүгээрт жагслаа.

11. Монгол Улс дэлхийн 100 гаруй оронтой худалдаа наймаа хийж байна. Гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өнөөдөр 2,4 тэрбум ам.долларт хүрчээ. Зөвхөн энэ оны эхний арван сарын байдлаар гэхэд гадаад худалдааны нийт бараа эргэлт 39.1 хувиар өсч 2005 онтой харьцуулахад экспорт 57.2 импорт 27.7 хувиар өссөн гэх баярлууштай мэдээ байна.

12.Манай улс гадаадын 145 оронтой дипломат харилцаатай , идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа ажээ. 12. Монгол Улсад дипломат алба байгуулагдсаны 95 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.ОХУ-д манай Ерөнхийлөгч айлчлах үеэр тус улс руу визгүй зорчих асуудлыг хөндөж зарчмын тохиролцоонд хүрчээ.

13. Монгол Улсын Гадаад хэргийн яаманд байгаа мэдээллээр манай 53 иргэн гадаад улс орнуудад ял эдэлж байгаа юм байна. Эдгээр хүмүүсийн 23 нь ОХУ-д, 14 нь БНСУ-д, долоо нь манай өмнөд хөрш БНХАУ-д хоригдон ял эдэлж байгаа аж.
.
14. Монголын малчдыг нарны зайн цахилгаан үүсгүүрээр хангах олон улсын нээлттэй тендер дахин зарлагдаж, өчигдөр ялагч нь тодров. Ялагчаар нь Солонгосын “L-Systech” компани тодорлоо.

15. Хятдууд өдөрт хамгийн наад зах нь 45 мотороор гурван ээлжээр 10.000 баррел нефть өдөр шөнөгүй зөөж байна.

16. Хорин мянгатын дэвсгэр хэвлэгдэв.
17. ......................


Sonin.mn ээс ишлэв

Эрүүл энхийн нэгэн жаргалан

Өвөл Яагаад Ханиад Ихэсдэг вэ?

Сайн байцгаана уу? Tүрүүний дугаарт уулзасанаас хойш багагүй хугацаа өнгөржээ.
Эхний дугаар дахь булан маань хавар зуны холбогдолтой байсан бол энэ удаа хүйтэн сэрүүний үед ихэсдэг ханиад, томуу түүнээс хэрхэн сэргийлэх талаар бичие гэж бодлоо.
Бидний дунд ханиад хэмээн нэрлэж заншсан хэд хэдэн амьсгалийн замын өвчиний эмнэлэгийн хэллэг нь томуу, томуу тоост өвчин, хоолойн архаг ба хурц өрөвсөл, уушигний архаг ба хурц өрөвсөл, хатгалгаа гэх мэт томъёолол нэртэй байдаг юм.
Эдгээр нь өнгөц харахад ижил төстэй мэт боловч эмчилгээний талаас хоорондоо ялгаатай ойлголтууд юм. Эдний дундаас хамгийн элбэг нь хамар, хоолойн халдварт үрэвсэлүүд юм.
Би үүнээс хойш урт нуршихгүйн тулд хялбар ойлгогдох үүднээс ханиад хэмээн товчлон нэрлэе.
Энэ тухай бичих болсон шалтгааны нэг нь бид ханиадны тухай зарим зүйлийг буруу мэддэгээс өөрсдийгөө энэ өвчинөөс зөв хамгаалж чаддаггүй юм болов уу? гэж бодсоных юм.

Өвөл яагаад ханиад ихэсдэг вэ?

Энэ хархад амархан хариулчих асуулт л даа, та ч бас энэ асуултыг хараад мэдээж хүйтнээс л болно тэр шүү дээ! гэж бодож байна уу?
Тэгвэл хүйтэн яаж ханиад тусгадаг юм бол? Үнэхээр хүйтэн ханиад хүрэхэд хэр нөлөөтөй вэ? Хариулт болж болох бодлуудыг ерөнхийд нь багцлаад, нэг нэгээр нь авч үзье.
Хүүхэд байхаасаа эхлээд өвөл ханиад ер хүрж үзээгүй хүн гэж үгүй биз дээ харин ханиад хүрчихсэний дараах ээж аавын зэмлэл юусан билээ. Биднийг юугаар эс буруутгадаг билээ дээ?

Нимгэн хувцасласан тоглож хөлрөөд салхинд цохиулсан, хүйтэн ус уусан, хүйтэн усанд орсон эсвэл мөхөөлдөс идсэн гэх мэтээр буруутгадаггүй гэж үү?
Гэтэл эдгээрийн аль нь ч дангаараа буюу хамтдаа
ханиад тусгах (энд тусгах гэж онцлон тэмдгэлэсэнийг маань анхаарна уу!) хүчин зүйлүүд биш юм!

Тиймээс бид хүссэн үедээ мөхөөлдөс идэж болох нээ?

Хариулт тийм, үүний нэг тод жишээ нь хоолойны мах авхуулсаны дараа заавал мөхөөлдөс идүүлдэг шүү дээ!

Хүйтэнд биеийн эсэргүүцэл сулардаг уу?

Энэ талаар явуулсан судалгаанаас үзэхэд бага зэргийн хүйтэнд (+10 хэм орчимд) богино хугацаагаар байх нь биеийг сэргээж цусны эргэлтийг сайжруулдаг нь тогтоогдсон байна. Харин хүйтэн агаар амьслах нь амьсгалийн замын үйл ажиллагааг нэмэгдүүлж, хамар хоолойн чийглэгийг нэмэгдүүлдэг юм байна. Xүйтэн агаар уушиглах нь биеийн эсэргүүцэлийг сулруулдаггүй харин ч эсэргээрээ багa хэмжээгээр биеийн эсэргүүцэлийг нэмэгдүүлдэг болох нь тогтоогдожээ.

Салхинд цохиулах буюу нойтон хөлстэй үедээ гадаа сэрүүн агаарт гарах нь агаарын дулааны зөрүүнээс хамааран биед гэнэтийн зочрол учруулдаг бөгөөд энэ нь нуруу сээрний булчинг хэт чангалах замаар өвдөлт үүсгэдэг юм байна. Энэ нь ханиад хүрсэн гэсэн үг биш юм.
Эдгээр нь бүгд буруу мэддэг ойлголтоос үүдсэн ханиадны тухай ойлголтууд болох нь одоо тодорхой болоо биз ээ?

Энэхүү бяцхан нийтлэлийн дараа дадал зуршил болсон бодлууудаа дахин нэг эргэн харах санаа таньд төрсөн бол би хүссэндээ хүрлээ гэсэн үг билээ.

За тэгвэл асуултыхаа хариу болж болох хүйтний нөлөөг авч үзье. Xүйтний ульралд хүмүүс бөөнөөрөө удаан хамт байх нь ихэсдэг бас орон байрны агааржуулалт зун цагийхаас харьцангуй багасдаг байна.

Энэ нь биднийг хүссэн хүсээгүй нян тээгч агаараас уушиглахад хүргэдэг бөгөөд ханиадны хамгийн чухал хүчин зүйл юм. За тиймээс бид сайн агааржуулсан байранд байвал ханиaд хүрэхгүй юм байна шүү дээ!

Дараа дахин уулзатлаа баяртай.

Friday, December 22, 2006

Тулгар төр байгууладсаны 800н жилийн ой Туркэд


Тулгар төр байгууладсаны 800н жилийн ойн баярыг хот хөдөөгүй нижгэр тэмдэглэн өнгөрөөж буйг хэн бүхэн мэдэж байгаа билээ. Тэгвэл Туркэд, mэр тусмаа Стамбул хотод сурдаг, ажилладаг Монголчууд, Монголд ээлтэй Туркууд 800н жилийг хэрхэн яаж тэмдэглэж байна вэ?

Тус ойд зориулан Стамбул хотод дахь Монгол Улсын өргөмжилөлт консул Uçgen İnşaat A.Ş-н ерөнхийлөгч Халук Каяа доорх гурван үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм байна.

1. Beşiktaş хороолол дaхь нэгэн гудамжийг “ Чингис хаан ” хэмээн нэрлэв.

2. ТОВВ-н (Türkiye Odacılar ve Borsacılar Birliği ) үзэсгэлэнгийн зааланд Монголыг танилцуулсан 80аад фото болон уран зургийн үзэсгэлэн 11н сарын 3наас эхлэн 7 хоног үргэлжилсэн юм.Тус үзэсгэлэнгийн үеэр Монгол улсын ерөнхий сайд М.Энхболд Турк улсад албан ёсны айлчилал хийж байсан бөгөөд нээлтийг өөрийн биеэр хийн, үзэж соёрхсон юм. Үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ тус үйл ажиллагааг Монголчуудыг, Монгол улсыг Турк улcын ард түмэнд танилцуулах нь Монгол Туркийн хоорондын харилцаанд хувь нэмэр оруулж буйг хэрэг хэмээгээд тус үйл явдлийг санаачлан, зохион байгуулагчидад талархалаа илэрхийлэв.

3. “Чингис хаан түүний өв залгамжилагчид- Их Монгол Улс” нэртэй үзэсгэлэн Sakip Sabanci Музейд 12н сарын 7ноос нээгдэж байгаа бөгөөд 2007 оны 4н сарын 8ныг дуустал үргэлжилэх юм байна.Тус үзэсгэлэн Kunst und Ausstellungshalle der Bundesrepublik Deutschland-Бонн, Staatliches Museum für Völkerkunde-Мүних, Kunsthistorisches Museum- Виянна, Доод Австар мужийн Боловсрол Шинжлэх ухаан Урлагийг хариуцсан сайд болон Sabancı их сургууль Sakıp Sabancı Mузэйн хамтийн ажиллагаа Garanti Бaнкны ивээн тэтгэлгээр Монголын үндэсний Музей, Европ, Туркын Музейнүүдээс цуглуулсан 600н бүтээл олны хүртээл болoхоос зарим бүтээл нь урьд өмнө нь үзэгдэж байгаагүй бүтээлүүд юм байна.

Тус үзэсгэлэнгийн үеэр олон орны Монголч, Чингис хаан судлаачдын хурал, конфранс, галэpрэйн тухай харилцан cанаа бодолоо солилцоx яриа, хүүхдүүдэд боловсрол олгох програмууд болох юм байна.

Эцэст нь хэлэхэд тус үзэсгэлэн рүү Gezi ve Küitür клуб 12 сарийн 15ны өдөртур зохиох бөгөөд тэрхүү турд хамрагдахыг хүсэхгүй байгаа бол хаяг нь:

Sakıp Sabancı Cad. No:22
Emirgan 34467
İstanbul


Стамбул хотод сурдаг оюутанууд ч гэсэн зүгээр суусангүй Стамбул хот дахь зургаан их дээд сургуулийн оюутанууд баг бүрдүүлэн
сургууль бүрт 2 хоннгийхщн турш Mонгол орноо станд нээн прэзнтэшн хийж танилцуулсан билээ.

Багуудаас Мармара сургуулийн багийг илүүг санаачлан, олны сонирхолийг татаж чадсан хэмээн үзэж, 7ноос нээгдэж буй Чингис хаан түүний өв залгамжилагчид- Их Монгол Улс үзэсгэлэнг багаараа үнэгүй үзэх эрхийн бичиг болон багийн бүрэн бүтэн байдал. багийн гишүүдийн идэвхийг үнэлсэн талархалын бичгийг багаа сайн зохион байгуулсан багийн ахлагч Д.Анхзаяад тус үйл явдалыг зохион байгуулсан Gezi ve kültür kлубийн ахлагч Н.Номинчулуун гардуулан өгөх юм байна.

Монголийн онгон, зэрлэг байгаль нь их таалагдсан

Исмайл Халук Каяа, Анкарад 1943.6.20нд тєрсєн. Эхнэр, гурван хvvхэд, дєрвєн ач, зээтэй. Зvрих Текникийн Их сургуулийг барилгын инжинэр мэргэжилээр тєгссєн. Гэрман болон Англи хэл мэддэг.

Эхнэр Гvл Каяа нь Богазици их сургуулид Туризм, Зочид буудлийн менижмэнт факултэд багшлаж байсан. Хvv Мурат Кэрим Каяа нь барилгийн инжинэр мэргжилээр тєгссєн, Учгэн барилгийн компанид ажиллаж байгаа.Охин Эда Туранли нь биохимич. Сэлин Ривэллє нь голфийн загвар зохион бүтээгч.
Барилгийн инжинэрvvдийн холбоо болон голф, теннсинийи клубийн гишvvн тэрбээр Стамбул хот дахь Монгол улсийн Єргємжилєлт Консул юм

Та Монгол руу явж байсан уу? Ямархуу санагдсан бэ, Монгол?

Монгол руу дєрвєн жилийн ємнє Монгол Турк хамтийн ажиллагааны зєвлєлийн дарга байхдаа явж байсан. Монголийн байгаль нь гайхамшигтай онгон, зэрлэг, уламжилалт амъдарлын хэв маяг нь сонирхолтой санагдсан.

Байгаль нь онгон зэрлэг байсан гэлээ, тэгвэл Монголд байгалгийн туризм хєгжих боломжтой гэсэн vг у? Tуризмийг xєгжvлэхийн тулд ямар, ямар шаардлага хангасан байх ёстой вэ? Монголд туризмийн суурь тавьгдсан гэж бодож байна уу? Яагааад?

Монгол туризмээ сайн хогжуулэх хэрэгтэй гэж боддог. Яагаад гэвэл Монголд хаа ч байхгүй онгон тансаг байгаль амъдарлын хэв маяг бий, Турк, Киргиз гээд хэд хэдэн үндэстний хувид тvvх нь тэнд бичээстэй бий. Туризмийг хєгжvvлэхийн тулд Монголийн засгийн газараас суурь бэлтгэл зайлишгvй шаардлагатай, жишээ нь Европ, Америкаас жуулчин очоод байлах олон улсийн жишигт хvрсэн буудал, хот хоорондийн зам (зөвхєн Дархан Улаанбаатрын хооронд биш хөдөө орон нутаг, байгалийн болон тvvх дурсгалийн баялагтай, газар луу) тавих...

Та єєрєє туризмийн koмпанитайн хувьд Монголд ажиллая гэж бодож байв уу?

Монголд буудал баръя гэж бодоод их ч зvтгэсэн. Данимаркийн хаанаас дэмжилэг ирсэн боловч Монголийн засгийн газарын дэмжлигийг олж чадаагүйн улмаас бvтээгvй. Данимаркийн хаан мєнгєн тусламжийн хажуугаар Монголд зочид буудлийн менежмэнтээр сургалт явуулдаг сургууль нээнэ гэж байсан юм уг нь.

Арван Монгол оюутанд стипэнт єгдєг гэж сонссон, ямар шаардлага хангасан байх ёстой вэ стипэнд авагчид?

Би єнчин эсвэл ээж аав нь салангид, эдийн засгийн боломж муутай оюутнуудыг Хосхvvгээс асуугаад, тэдэнд өгдөг дөө.
Найз нєхєд, гэр бvлийхээ хvмvvсээс нэг оюутанд стипэнт єгєєч гэж гуйдаг. Миний ээж охин дүү гээд манай гэр бvлийн гурван гишүүн, гурван оюутанд стипэнт єгдєг.

Учгэн” кoмпанийг Зияa Шав гэдэг хvн байгуулсан юм билээ. Зия Шав гуай болон таны хоорондын холбоо юу вэ?

Зияа Шав миний нагац ах болно. “Учгэнд бид, гурван vеэрээ ажиллаж байна.

Эцэст нь Стамбулд сурч буй Монгол оютануудад зориулан юу хэлэх вэ?

Юуны ємнє бvх Монголчуудад дуулгах сайхан мэдээ байна; Cтамбул хотын Levent-д Чингис хан” нэртэй гудамж бий болж байгаа.
Стамбул хотод сурч буй Монгол оюутануудад; Ямар чиглэлээр суралцаж тєгссєн тэр чиглэлээрээ ажиллаарай гэж хэлмээр байна. юу ч хийж байсан хамаагүй, єєрєє єєртєйгєє єрсєлдєн, єєрєє єрийгєє ямагт хєглvvлж амьдраарай!

Уулзалт ярилцалага нилээн єгєєжтєй болж єнгєрлєє. Хамгийн богино хугацаанд Монгол оютануудтай уулзаж асуултуудад нь хариулан ойроос танилцах хvсэлтэй байгаагаа илтгээд, Туркэд суугаа Монголийн элчин сайд Халиунтай уулзахаар гарч одлоо.

Ярилцсан: Д.Анхзаяа

Caapaл чонын өчил


Говь-Алтайд чоно галзуурсан бололтой
Б.ТӨГС (2006.11.03)

Тус аймгийн Тонхил суманд галзуурсан байж болзошгүй чоно хүн рүү дайрчээ. Нутгийн иргэд сэжигтэй чоныг өнгөрсөн сарын 31-нд устгасан байна.
Үхсэн чонын цуснаас дээж авч шинжилгээнд явуулсан аж. Чоныг галзуурсан эсэхийг шинжилгээгээр эцэслэн тогтоогоогүй байгаа ч 200 гаруй мал, арав орчим нохойд вакцин тарьжээ. Шинжилгээний хариу ирэх долоо хоногт гарах юм байна.

Чонын сүнс тэнгэрт халив. Бурхадын өмнө очоод диваажин, тамын алинд илгээхийг нь шийдэх үед ийн өчиж байна гэнэ:

“Замаар явсан зантгар толгой
Зайдсанд хууртсан мангуу толгой” гэдэг шиг
Хөвчөөр явсан хөх “нохой” би
Хүмүүст “пойлдуулаад” амиа алдлаа

Газар өшиглөн гүйж явах хувь дуусч
Гандуухан саарал арьсаа хуулуулан
Буруу зөвөө шийдүүлэхээр
Бурхадын өмнө зогсож байна, би

Урт түүх өчье, гэвч
Урьдаар нэг л юм тохиръё
Галзуу гэдэг нь худлаа
Гансарсан байсан нь үнэн гээд

Бусдыг нь та нар өөрсдөө сонсоод
Буруу зөвийг нь шүүгээрэй
Эхийн хэвлийд бий болсноос хойш
Энд иртэл юу болсныг галзуу биш эрүүл ярьсуу, би

Долоон жилийн өмнөсөн
Долоон ес дундаа явахад
Алтайн уулсын хүйтэн суганд
Аав, ээж хоёр намайг “хийсэн” гэдэг

Аав чоно, ээж согоо байсан бол
Ар Монголд хаан суух байлаа
Аз дутаж хоёулаа чоно байсан учир
Адгийн би бэлтрэгээр амьдралаа эхэлсэн

Хаврын дунд сард нүд “битүү” амьтан
Хатан ээжээ зовоон байж
Ганцаараа ч биш, тавуулаа
Газар нүхэнд төрсөн гэдэг

Нүд нээж, явахчаан аядах үед
Нүхний үзүүрт гэрэл харагдсан
Эхийн сүү цагаан байсныг
Энэ хорвоо өнгөтэй юм гэдгийг мэдсэн

Алтан нар хэнийг ч ялгадаггүй
Айхтар шударга хорвоод төрж гээд
Амаа олохгүй идэнгээ
Алингаа мартаад тоглох гэтэл биш байж

Авдранд хураасан хүнсгүй
Алаад идэх малгүй
Аль бүхнээс булаан байж амь зуух
Араатны зулзага болон төрсөн байж

Бид тавын бие өсөх гэж хурдан
Бэлтрэг “угжих” эхийн эцэх бүр ч хурдан
Бор гэдэс цадахгүй хонох өдөр олон
Буурал аавын минь дайсан бүр ч олон

Цагаан сүүний “сав” хоосорч
Цагийн эрхээр мах гэгчид орлоо
Сүү элбэг хэвээрээ байсан бол
Сүүлд аминд хүрэх маханд юунд орох билээ, би

Авчирсныг нь иддэг байлаа
Авчрахгүй бол өлсдөг байлаа
Араа шүд ургаж, бяр мэдрэгдэвч
Алгын чинээ хулгана ч барьж чаддаггүй

Анд төгс сургана гэж байсан аав минь
Арван долоон хоногтой дээр минь
Айхтар их цус гоожуулж ирээд
Алаг цэцгэнд хэвтээд босоогүй юм

Аргалийн мах идүүлнэ гэж гарсан аав минь
Аргаа барахдаа айлын хонь руу дөхөж яваад
Хурдан буутай малчинд нь “баригдсан” гэдгийг
Холоос харсан чоно ах хожмоо надад хэлсэн юм

Хэдэн зулзагадаа тарвага дандаа өгөхөөр
Хааяа ч гэсэн шинэ юм амсуулъя гэж
Хайр, хяслан хоёрыг уралдуулж аз туршсан
Хангайн амьтан тэгээд дууссан юм

Ингээд бид тавуулаа ижийгээс өөр түшиггүй
Илүү гэхээсээ дутуу юм ихтэйгээр
Эхний цастайгаа учирч
Өвөл гээчид бэлтгэсэн юм

***

Үхсний араас үхэлгүй, өлсгөлөн ч амьд яв
Үхсэн “мах” идэхгүй, өөрөө л “гаргаж” ав
Бэлэн гээд бэлчээрт буй мал руу гэтэв
Бэрх ч гэсэн уулнаасаа хоолоо ол гэж

Зайтайхан гөрөөлөхөөр бол
Заавал шөнөөр яваад
Ургах нарнаас өмнө буцаж
Ууландаа л унтаж байгаарай гэж

Ульсан болгон нөхөр биш
Улай болгон хүнс биш
“Боссон” болгон овоо биш
Бодолгүй бүү ойрт гэж

Зуудаг шүдэндээ биш
Зугтах хөлөндөө итгэж бай
Хүн гэдэг “чоно”-оос хол яв
Хүй нэгдлээс хойш бид өстэй юм гэж

Амиа эхлээд аргалж сур
Алдалгүй гишгэж сур
Арга мэх чинь хүрвэл
Алаг үрсээ хорвоод үлдээ гэж

Хүйтэн ч гэсэн өвөл “болзож”
Хүчтэй нь хүчтэйтэйгээ нөхцөж
Чоно шиг амьдарч чад
Чоно шиг бас үхэж чад гэж

Баруун шагайндаа хавхны сорвитой
Барагийн “эр”-ээс дутахгүй золбоотой
Хашир нь дэндсэн ижий минь
Хайрт бэлтрэг бидэндээ байнга сануулна
***

Намар нартайгаа буцаж
Нагай мөндөлтэйгээ ичлээ
Буутай “чоно” үзэгдэх нь ихсээд
Буга согоо ч дайжаад явчихлаа

Хувийн өмчгүй бид
Хурга ишиг алсаас харж шүлсээ гоожуулна
Хурц гэрэлтэй машинууд холхиод
Харанхуйд ч тийшээ ойртох аргагүй

Төлөх долларгүй бидэнд
Тэх, угалз уулнаас унагах зүүд
Барьцаанд тавих юмгүй хойно
Баруун айлаас хонь зээлэх мөрөөдөл

Арван хоног өлөн явахаар
Араанаас шүлс гарахаа больдог юм билээ
Бусдаас булааж идэхгүй юм бол
Бурхан руу эрт явчих гээд байдаг юм билээ

Аавын мөртэй уулнаасаа буугаад
Айлын хороо эргүүлдэж анх үзлээ
Хамаатан саднаа эрт мартсан
Халтар ноход нь идчих гээд хэцүү

Ээжийн үнэтэй үгнээс зөрөөд
Энгэрт бэлчих хонинд гэтэж үзлээ
Хон хэрээ дээгүүр нисэж “ховлоод”
Хоншоор хуулуулчих гээд үнэн хэцүү

Хашдаггүй юм байна гээд
Халтар азаргатай адуу “манаж” үзлээ
Мань мэтэд нь ахадмаар ажил аж
Маань уншчих гээд бүр хэцүү

***

Давааны цаана зэм байна гэхээр нь
Даруулгагүй нэг чоныг дагаад навсганалаа
Хүрээд тойрч амжаагүй байхад
Хапп гээд хавх буучихлаа

Дагуулж ирсэн дааган чоно
“Дах”-аа сэгсийлгээд уул даван одов
Айсан бид ар араасаа цуваад
Арын мод руу яаран зугтав

Тавуул яваад дөрвүүл эргэж ирснийг
Тархигүй зан гаргаж, хавх “эргэснийг”
Ухаант ээждээ хэлэлгүй гүрийлээ
Ульж ульж ээж минь мэгширлээ

Үүр цайгаад удаагүй байхад
Урд зүгт буун дуу хадсан юм
Бусдаасаа том гэгддэг тэр минь
Бурханы оронд одсон юм

Хэрэг хийсэн бидний нүд
Хүнийх шиг ойртон бүлтгэнэж
Энэ хорвоо хатуу байна уу гэх
Эхийн асуултад толгой дохилоо

Талийгаачийн хэвтэр хоосорч
Тэр талаас хүйт даах шиг болж
Элэг бүтэн л байвал
Энэ бие өлсөх юу ч бишийг ойлгож билээ

***

Өвөл дундаа орсон цагсан
Өмссөн “дээл” гангарсан үесэн
Уулнаас буудаг замаараа буугаад
Ууланд ирдэг замаараа ирж явлаа

Эх минь зогтуслаа
Энэ нэг л бишээ гээд алсыг ширтлээ
Унаганы мах дүүртлээ чихсэн бид
Улаан нүдлэчихээд урд нь гарч байж зогслоо

Буун дуу ямар чангыг
Бурхан та мэдэх үү
Бутны цаанаас гарсан тэр чимээ
Бут үсэрсэн бидэн дээр ирсэн юм
Газрын өөд зугтаж явахад
Гайтай тэр чимээ дахиад гарсан юм
Улаан суган дундуур минь гараад
Урдах хаданд туссан юм

Ухаан жолоогүй амьтан
Уулын амаар давж амжлаа
Бодсоныг бодвол харин гайгүй
Бүгд тэгэхэд мэнд ирсэн юм

Нүүж ирсэн айлын улаан дээлт залуу
Нуугдаж байгаад муу буудсан нь тэр аж
Дахиж тэр замаар заяа нь буу яваарай гэж
Далаа долоон ээж минь үүрэгдэв

***

Болдогсон бол бор халзан хонь үржүүлээд
Болзоонд явахдаа л “гэр”-ээс гарч байхсан
Айлын юм хулгайлж ад үзэгдэлгүй
Аминд аюулгүй амьдрахсан гэж бодогддогсон

Тийм хувь заяасан билүү, Бурхан та
Тэнцүүхэн идэж бай гэж хэлсэн үү, хүмүүст та
Булаахаа хүрвэл хүн биднээс шуналтай
Булзахаа хүрвэл бүр их зальтай

Нийгмийн мал идчихээрээ
Нийлүүлээд надад тохно
Өлдүүлж, турааж үхүүлчихээрээ ч
Өлөн над руу чихнэ

Өөрийн юмаа харамлах мөртөө
Өрөөлийн юмыг минийх л гэнэ
Арьс үс, аль бүхнийг минь авах гэж
Араатай машин унаад хөөнө

Тээр жил биднийг төрүүлснээс жил хагасын дараа
Төрсөн уулаа “тэвэрч” явсан ээжийг минь
Ар үргээсэн анчид арьснаас нь салгаад
Арван мянгаар арилжсан гэдэг

Бидний дөрвөн бэлтрэг чонын зэрэгт хүрээд
Бие биенээ түшин амьдарч эхлэх үед
Хэрэгт дуртай нэгэнд минь “гэрэл гайхуулж” байгаад
Хэрээстэй “дуран” духанд нь тааруулсан юм

Ховор хийцтэй шагай нь чимэгхэн болоод
Холестрин багатай мах нь хуушуур болоод
Аман хүзүү нь айлын хашаанд
Арьс нь дэлгүүрт өлгөгдөөд дууссан даа

***

Шороотой, гантай зун боллоо
Шог шог гэх тарвага алга боллоо
Айлын малнаас өөр амьд амьтан
Алтай нутагт үгүй боллоо

Үс ноос гэж өрвийсөн гурав
Үнэг шиг арчаагүй царайллаа
“Дархан бэр” ээжийнхээ таван эр үрээс
Даруй хоёр нь үгүй болжээ

Өөрсдийгөө яая гэж байж
Өрөөлд ажил удаж “хүүхэд хийх” гэсэнгүй
Бүсээ чангалаад бөлдгөө хумиад
Бүрзийсэн гурав шогших боллоо

Царцаа идэж ходоодоо дүүргэн
Цаашид яах нь бүрхэг амьдарлаа
Бүлэглэж байгаад ганц хурга хулгайлбал
Бүтэн долоо хоног ууланд ногоорно

Сүүлтэй чоно биднээс биш
Сүүлгүй “чоно” сайн эрсээсээ харамлаад
Машинаа унаад адуугаа манах
Малаа дагаад мал болох шахсан даа

Дахиад л нэг намар, өвөл ирлээ
“Дах” гангарах цаг болсон байтал
Шар ноосноосоо салж өгдөггүй
Шаргын говь шиг өнгөтэй юм гүйлдэж байлаа

Шар ноостой хатах юу ч биш
Шалдан ч гэсэн эрүүл байх сайхан аж
Хажуу уулын хоёр чоно
Хамуураад халуураад хэрэг алга

Цан дуугаргаж үргээгээд тэр үү
Цатгалдаж эрт таргалаад тэр үү
Эрдэм сураагүй бид юу мэдэх вэ
“Элгээ тэврээд” хөлдөөд үхснийг нь сайн мэдэж байна

***

Од түгсэн тэр шөнө
Орчлон ямар үзэсгэлэнтэй байв аа
Буу агссан тэр хүмүүсийн
Бодол ямар муухай байж вэ

Гурайтаагүй ч цатгалдаагүй гурав
Гуу дагаад шогшиж явлаа
Алсад үнэртэх “адууны мах”
Арааны шүлс үйлдвэрлэх аж

“Бор хацарт” урд гарчихсан
“Болдоггүй саарал” ард дагачихсан
Нүд худал хамар үнэн гээд
Нүүдлийн шувуу шиг цувж явлаа

Гуу тэгшрээд талтай золгуулав
Гурван том чоно “ил гарав”
Алсад моторын чимээ гарч
Амь хутганы ишин дээр ирлээ

Харанхуй шөнө биднийг хэн харах вэ
Харгана таарвал нуугдаад хэвтье гэлээ
Бодсоноороо нуугдах гэтэл
Бор халтар туулай өврөөс босоод гүйв

Бариад идчихье гэвч
Барааны газраас гялалзах гэрэл үнэн аймаар
Туулайнаас болж амиа өгөхгүй гэж
Тулгамдсан шуналыг дор нь дарав

Тэр харин алдаа байсан байна лээ
Тэр дор нь тас татаад идчих байсан байна лээ
Нөгөө муу дэлдэн чинь машинд баригдаад
“Нуувчинд” суусан бидэн рүү чиглээд зугтаав

Ар өврөөс нь гэрэл тусгасан
Аймаар дуутай хоёр тэрэг бидэнд тулав
Туулай хөөж явсан тэдний өмнөөс
Тугал шиг гурван волк босоод ирэв

Бид айв, тэд цочив
Бут үсрэв, хааз нэмэгдэв
Арханд үлдсэн уул
Арга барагдахад дэндүү хол

Бид дөрвөн хөлтэй, тэд таван араатай
Буун дуу тас няс, салхи шуугина
Тарцгаая, ядаж нэг нь амьд үлдье
Тал руу биш уулаа л тэмцэнэ шүү гэх

Санаа уул даваад алга боловч
Салтаанд нь гэрэл туссан бие эндээ
Азгүй юм, би гэдэг боохой
Араас нэг машин нь дагачихаж

Бултаад ард гарлаа, бул чулууны ард хэвтэж үзлээ
Буудуулсан болж унаад зогсоход нь хурдалж үзлээ
Арын уул уг нь энүүхэнд байдаг
Аймшиг харин бүр ойрхон байдаг

Аахилж явахдаа аавыгаа бодсон гэвэл үнэмших үү
Архирч давхихдаа ээжийгээ “харсан” гэвэл итгэх үү
Үхэх байсан бол тэд үхээд шийдчих байсан юм
Үр би үхэж бол болохгүй шүү гэж гүрийнэ

Хашгирах хараах хүмүүсийн дуу холдоод явчихлаа
Харайлгах миний бие “ганцаардаад” явчихлаа
Улам хурд нэмэгдэв
Ухаа даваад алга болов

Чих дүнгэнэнэ, цус гоожно
Чигээ өөрчлөөд ууландаа ирэв
Дорой муу анчидтай таарч
Дробинкны гурван тугалга “аваад” үлдсэн нь тэр

Гэхдээ надад тугалга өгөөд
Гэмгүйхэн явсан нэгийг маань
АК-гаар шүршиж унагаад
Ачаад явсан юм билээ

Бүтэн ирсэн “Бор хацарт” бид хоёр
Бүтэн сар тэр уулнаас буугаагүй юм
Азарган чоно болоод тэр маань яваад өгсөн
Азгүй би нэг чих дүлийрээд үлдсэн

Үрээ үлдээсэн жилдээ, тэр минь
Үдийн хэрд үргээлгэнд ороод
Амьсгал хураасан бие нь бүтнээрээ
Алтайн цаагуур урагшаа хил давсан

Түүнийг хятад хуушуур болж байхад
Тонхилын ойролцоо би болзож явлаа
Үхсний араас үхэхгүй гээд
Үр удмаа үлдээж явлаа

Даанч гай газар дороос
Говь-Алтайнхан модон дотроос гэгч болж
Үүрийг минь ухаад
Үрсийг минь суйлчихсан

Хань минь хариугаа авах гэж яваад
Хамаг биеэ шүүрэн шанага болтол буудуулж
Чоно нэртэй ч хүн шиг явсан намайг
Чогчигоноос өөр нөхөргүй үлдээсэн дээ

Халуун зуныг хэвтэж өнгөрөөлөө
Хамар доорх мөндлийг ч тоолгүй
Галуу буцтал турж хэвтсээр
Гансарч, гасалсан даа

Ерөөсөө ингэж хээрээр гэр хийж явахаар
Ердийн нохой шиг тэжээвэр явъя гээд
Сумын төвөөр орлоо доо
Судалж жаахан шогшлоо доо

Боргон хуцах ноход цатгалан боловч
Бодож байсан шиг минь харин эрх чөлөөгүй аж
Хүний эрхээр жаргахаар чонын эрхээр зовъё гээд
Хөвч рүүгээ хөнгөхөн алхлаа

Тэгсэн байдаггүй ээ
Тэгнээд нэг нөхөр мод бариад ирлээ
Холд гээд тэр ойлгох биш
Хохь чинь шүү гээд архирлаа

Буун дуу тас
Бурханы өмнө би зогсож байна
Галзуу бол байгаагүй юм шүү
Гансарсан гэвэл харин үнэн шүү

Богинохон энэ амьдралын минь
Буруу зөвийг шийдэж аль
Диваажинд аваачна уу, тамд илгээнэ үү өөрөө мэд
Дэлхийд харин буцаавал чоно л болгож хайрла!


Өгүүлэгч: Burnak

Thursday, December 21, 2006

Би Монголд очвол бараг төөрөхгүй байхаа

Сонингийнхоо анхны сурвалжлагыг Станбул дахь Монголын Өргөмжлөлт Консулаас эхлэх хүсэлдээавтан Монголын Өргөмжлөлт Консулын газрыг зорилоо. Турк дэх албан газруудын нэг адил удаан хүлээлгэх байх гэж бодоод бэлтгэлээ ханган очсон боловч консулынхан маань ер хүлээлгэлгүй өрөөндөө хүлээн авлаа. Тэдний өрөө нь аргагүй л Монголыг төлөөлөх газар гэсэн шиг Монгол зураг, эд зүйлсээр тохижуулсан байна.

Юуны өмнө та өөрийгөө товч танилцуулна уу?

Өзжан: 1976 онд Цагдаагийн Акадэми төгссөн. Хотын даргийн тусгай албанд 19н жил ажилласан. 1 дугээр арми Сэлимиеэ, 2 дугаар арми комутанд хамгаалалтын албаны дарга хийж байгаад 1996 оноос Халук Каяа гуайн хусэлтээр энд ажиллах болсон.Эхнэртэй, 3н хүүхэдтэй.

Хосхүү: 1978 оны 2 сарын 17нд Улаанбаатарт төрсөн. 2001 онд Станбулын Их Сургуулийг олон улсын харилцаагаар төгссөн. Эхнэр, 1 хүүхэдтэй.

Энэ албан тушаалд хэр хугацаанд ажиллаж байна вэ?

Є: 2003 оны 10н сарын 1нд, Монголын Өргөмжлөлт Консулын газар нээгдсэнээс хойш ажиллаж байгаа.

Х: Мөн адилхан нээгдсэнээс нь хойш ажиллаж байгаа. Оюутан байхдаа Анкара дахь Монголын Элчин Сайдын Яамыг Стамбулд төлөөлөн, албаны хүн тосох зэрэг ажлуудыг хийж байсан.

Монголын Өргөмжлөлт Консулын газар ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

Х: Виз гаргана, бичиг цаасны ажил, албаны хүмүүс угтаж авах болон үдэх, Станбул дахь албаны уулзалтуудыг зохион байгуулах болон Монголын төлөөлөгчдөд орчуулга хийдэг.

Консулын газар маань Монголоос энд сурч буй оюутан бидний хувьд юу юу хийдэг вэ?

Є: Оюутнуудын бичиг баримтийг Монгол - Турк хэлэнд орчуулан нотэриатаар батлуулах, сургалтын төлбөр болон өөр бусад зүйлд хэрэглэгддэг Монгол Турк ах дүү орнууд гэсэн бичиг гаргаж өгдөг (Акраба топлулук). Эдгээр үйлчилгээг оюутнууддаа зориулан үнэ төлбөргүй хийж өгдөг!

Өзжан гуай таны хувьд Монголчуудтай ажиллахад тулгардаг хүнд хэцvv асууудал бий юу?

Ө: Хосхүүгийин ачаар хэлний асуудал гардаггүй. Оюутнуудын асуудлуудыг ихэнхдээ шийддэг. Жишээ нь: оюутнуудын орчуулга, мөнгө төгрөгний тусламж гээд л чадлынхаа хэрээр туслахыг боддог. Жил бүр 10н оюутанд стипэнд өгдөг. Оюутнууд бас ямар нэгэн орчуулга энэ тэрийг яаралтай хурдан хийж өгөөрөй гэж яаруулж хийлгэчихээд 3-4н сараар авалгүй алга болчихдог (инээв). Энэ нь бидний ажилд хүндрэл учруулдаг.

Би Монголд очвол бараг төөрөхгүй байхаа

Та Монгол руу явж байсан уу? Явсан бол ямар санагдсан бэ? Яваагүй бол явахыг хүсч байна уу?

Ө: Би Монгол руу явж байгаагүй. Явахыг хусдэг боловч онгоцонд удаан явж чаддаггүй болохоор явж чаддаггүй юм. Гэхдээ би Монголд очвол бараг төөрөхгүй байхаа (инээв) Өрөөндөө байхдаа өөрийгөө Монголд байгаа юм шиг санадаг.

Тэгвэл та Монголчууд болон Туркуудын хоорондын харьцааны талаар юу гэж боддог вэ? Ихэнх Туркууд Монголчууд Туркээс гаралтай гэдэг, энэ тухай?

Ө: Монгол Турк үндэстнүүд ах дүү юм. Монголчууд Турк эсвэл Туркууд Монгол гэж болохгүй. Зөвхөн угсаа нэгтэй. Монгол Туркын ёс заншлууд нилээн төстөй байдаг нь угсаа нэгтэйг харуулдаг.

Станбулын оюутнууд Тулгар Төр Байгуулагдсаны 800н жилийн ойг тохиолдуулан их сургуулиуд дээр Монголоо танилцуулж байгаа билээ. Та Станбулын Техникийн Их Сургууль (ITU), Станбулын Их Сургууль (IU) хоёр сургууль дээр очиж үзсэн гэсэн. Сэтгэгдэл ямар байна?

Ө: Үнэхээр гоё, сайхан үйл ажиллагаа болж байна лээ. Жил болгон хийж байвал илүү үр дүнтэй байх гэж бодогдож байлаа. Дараагийн жилүүдэд ахин хийвэл үндэсний хоол илүү олон төрөл байвал..

Х: Тус үйл ажиллагаа нь Туркуудэд Монгол улсаа танилцуулахын хажуугаар Стамбул хотын их дээд сургуулиудад сурдаг Монгол оюутнуудыг нэгтгэн, хоорондын харилцааг нь бэхжүүлсэн сайхан үйл ажилагаа болж байна. Ялангуяа Турк залуучуудад Монгол улс болон түүхийн талаар өргөн мэдлэг олгож байгаа нь онцгой ач холбогдолтой юмаа. Энэ арга хэмжээг санаачлан зохион байгуулсан “Чөлөөт цаг” клуб, Оюутны холбооныхонд баярласан талархсанаа илэрхийлэхийн хамт цаашдын үйл ажиллагаанд нь өндөр амжилт хүсье!

Стамбул дахь Монгол Оюутаны тоо чамлууштай

Та Станбул дахь Монголын Өргөмжлөлт Консулын туслахын хувьд Станбулд хэдэн Монгол оюутан сурдаг вэ?

Є: Хосхүү хэд билээ?

Х: 200 гаран байгаа. Бүртгэл хийхээр бүрэн тоо гардаггүй болхоор яг төд өд гээд хэлж чадахгүй байна.

Ө: Станбулд 200хан Монгол оюутан суралцаж байгаа нь чамлууштай. Би хувьдаа 400аас илүү Монгол оюутан суралцаасай гэж хүсдэг.


Эцэст нь оюутнууддаа хандаж юу хэлмээр байна?

Ө: Бүх оюутнууддаа мэнд хүргээд ямар ч асуудалтай тулгархаараа тогших анхны тань хаалга манайх байг гэж хэлмээр байна. Бүх төрлийн асуудалд чадлынхаа хэрээр туслах болно.


Өзжан гуай болон Хосхүү ахтай хийсэн ярилцлага маань ийнхүү өрнөсөн билээ. Тэр хоёрт намайг найрсагаар хүлээн авч асуултнуудад минь хариулсанд баярсанаа хэлээд тэндээс гарахад Өзжан гуайн гар утас нь Гайз 666” хамтлагын “Бороо” дууны аяар дуугарч байлаа. Үнэхээр л Монголын төлөөлөгч юм даа гэж бодов.

Оюутан та бүгд Монголын Өргөмжлөлт консулын газартай холбоо барихийг хүсвэл доорх хаягаар хандаарай:


Fahrettin Kerim Gokay Cad.
Aydın Sokak No. 2
34662 Altunizade, İstanbul
Tel: 0216 327 13 77


Д. Анхзаяа

Редагцын зурвас

Сайн байцгаана уу?

“Íàðìàé Ìîíãîë” ñîíèíãèéíõîî
àíõíû äóãààðûã óíøèã÷ òà á¿õýíäýý õ¿ðãýæ áàéãààäàà áèä ìàø èõ áàÿðòàé áàéíà. Áèäíèé ýõë¿¿ëñýí ýíý ¿éëñ óëàì õºãæèí äýëãýð÷, Òóðê óëñ äàõü Ìîíãîë÷óóä áèäíèé ãàäàãøàà õàðàõ öîíõáîëíî ãýäýãò èòãýëòýé áàéíà. Ñîíèíãîî ÿàãààä “Íàðìàé Ìîíãîë” ãýæ íýðëýõ áîëñîí òóõàé ýíý äàøðàìä òîâ÷õîí òàéëáàðëàÿ. ªíººäºð Ìîíãîëûí íèéãýìä àðä èðãýäýý öóñíûõ íü íàéðëàãààð ÿëãàâàðëàõ ¿çýë íèëýýä äýëãýð÷ áàéãààã òà á¿õýí ìýäíý. Ìîíãîëîî ãýñýí æèíõýíý Ìîíãîë õ¿í áîëãîí 100 õóâèéí öýâýð öóñòàé, õàëõ óãñààòàé áàéõ ¸ñòîé ãýñýí ºðººñãºë îéëãîëò áèé áîëîîä áàéíà. Ãýòýë äýëõèé äýýð áèäíýýñ ãàäíà Ìîíãîë óëñààðàà áàõàðõäàã 5 ñàÿ ãàðàí Ìîíãîë÷óóä áàéäàã áºãººä ýäãýýð õ¿ì¿¿ñ áèäíýýñ èë¿¿ ¸ñ çàíøèë, õýë ñî¸ëîî õàäãàëàí àìüäàð÷ áàéíà. Õýðâýý áèä íàð ýíý õ¿ì¿¿ñòýéãýý íýãäýí íèéëæ ÷àäàõ þì áîë óëñ îðîí ìààíü óëàì õºãæèí äýâøèõ áîëíî. Ýíý ýðõýì ñàíààã ººðñäèéí çîðèëãîî áîëãîñîí áèäíèé õýñýã íºõºä ñîíèíãîî “Íàðìàé Ìîíãîë” ãýæ íýðëýñýí áèëýý. Ýíý ñîíèí Íàðìàé Ìîíãîëûí ýõëýë áîëîîñîé ãýæ áèä á¿õýí õ¿ñ÷ áàéíà. Ìîíãîëûí ¿ð ñàä ìàø îëîí áîëîã!