Sunday, December 24, 2006

2006 он Монголд- Товч мэдээнүүд




1. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоо хүн төрөлхтөнтэй хамтран тэмдэглэлээ. Сүхбаатрын талбаыд их Чингисийн хөшөөг байрлуулав.

2. Улс орны маань эдийн засаг өссөн үзүүлэлттэй байна.

3. Гадаадын улс гүрнүүдийн тэргүүн нарын том том айлчлал болж төр, засгийн маань тэргүүнүүд хөрш улс орнууддаа түүхэн айлчлал хийлээ.

4.Зургадугаар сарын 15. Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Бадрааг өглөө ажилдаа ирэхэд нь “Гэр хорооллын барилгажилт” хадгаламж зээлийн хоршооны эзэн Ц.Түмэнгэрэл үүдэнд хүлээж байгаад хэд хэдэн удаа хутгалсан. Д.Бадраа эмнэлэгт хүргэгдсэн ч сэхэл авалгүй мөнх бусыг үзүүлсэн. СЗХ олон иргэдийг хууран мэхэлж байгаа ХЗХ-нуудын хэргийг шалгаж, 15 хоршооны асуудлыг УИХ, Засгийн газарт тэр өдөр танилцуулахаар бэлтгэсэн байжээ.Энэ аймшигт хэрэг гарсны дараа “Хадгаламж зээлиий хоршоо”-д шил шилээ даран дампуурч, 10 мянга гаруй хүн 40.6 тэрбум төгрөгөөр хохирчээ.

5. ДОХ-ын 24, 25 дахь тохиолдол зэрэг илэрлээ.

6. “Зуучлах товчоо”-ны дарга нас барав.

7. Мал өнгөрсөн жилийнхээс дөрвөн саяар өсч 34н саяд хүрлээ. Урьдчилсан дүнгээр тэмээний тоо 252.6 мянга, адуу 2103.5 мянга, үхэр 2150.8 мянга, хонь 14671.9 мянга, ямаа 15305 мянгад хүрсэн байна. Энэ нь 2005 оноос адуу 74.5 мянга, үхэр 18.1 мянга, хонь 1787.3 мянга, ямаа 2037.8 мянган толгойгоор өссөн аж. Харин тэмээ 1.6 мянган толгойгоор буурсан үзүүлэлттэй байгаа аж. Хүнсний хэрэглээнд 5.9 сая толгой мал зарцуулагдсан дүн гарсан байна.

8. Монголдоо тэргүүлэгч “Говь” ХК-ийн төрийн мэдлийн 73.47 хувь буюу таван сая 730 мянга 198 ширхэг хувьцааг хувьчлах тендерт оролцсон компаниудын санхүүгийн саналыг энэ сарын долоонд задалсан. Тендерийг Японы “Эйч Эс Секьюритз, Тошисоокэн инвест” банкны хамтарсан консорциум 13 сая 800 мянган ам.долларын саналаар яллаа.
Мөн засгийн газраас Хадгаламжийн банкыг хувьчлахаар олон улсын нээлттэй тендер зарлаж, энэ тендерт “Чингис хаан” банк, “Монгол даатгал”ХХК, ОХУ-ын “Братскийн ардын банк”-ны хамтарсан консорциум ялсан. Тус консорциум 20,101,000,00 ам.доллараар /төгрөгөөр бол 23,417,665,000,00/ худалдаж авлаа.

9. Азийн спортын XV их наадмаас жүдогоор аваргын медаль өвөртөлж ирсэн даруйдаа БНСУ-ын Суван хотод болсон оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зорьсон, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар алтан медаль хүртжээ.

10. Монголын баг тамирчид Азийн спортын 15 дугаар наадмаас хоёр алт, таван мөнгө, найман хүрэл медаль хүртсэн амжилтаар Дохагийн тэнгэр дор өрсөлдөн тэмцэлдсэн 42 орноос 19 дүгээрт жагслаа.

11. Монгол Улс дэлхийн 100 гаруй оронтой худалдаа наймаа хийж байна. Гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өнөөдөр 2,4 тэрбум ам.долларт хүрчээ. Зөвхөн энэ оны эхний арван сарын байдлаар гэхэд гадаад худалдааны нийт бараа эргэлт 39.1 хувиар өсч 2005 онтой харьцуулахад экспорт 57.2 импорт 27.7 хувиар өссөн гэх баярлууштай мэдээ байна.

12.Манай улс гадаадын 145 оронтой дипломат харилцаатай , идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа ажээ. 12. Монгол Улсад дипломат алба байгуулагдсаны 95 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.ОХУ-д манай Ерөнхийлөгч айлчлах үеэр тус улс руу визгүй зорчих асуудлыг хөндөж зарчмын тохиролцоонд хүрчээ.

13. Монгол Улсын Гадаад хэргийн яаманд байгаа мэдээллээр манай 53 иргэн гадаад улс орнуудад ял эдэлж байгаа юм байна. Эдгээр хүмүүсийн 23 нь ОХУ-д, 14 нь БНСУ-д, долоо нь манай өмнөд хөрш БНХАУ-д хоригдон ял эдэлж байгаа аж.
.
14. Монголын малчдыг нарны зайн цахилгаан үүсгүүрээр хангах олон улсын нээлттэй тендер дахин зарлагдаж, өчигдөр ялагч нь тодров. Ялагчаар нь Солонгосын “L-Systech” компани тодорлоо.

15. Хятдууд өдөрт хамгийн наад зах нь 45 мотороор гурван ээлжээр 10.000 баррел нефть өдөр шөнөгүй зөөж байна.

16. Хорин мянгатын дэвсгэр хэвлэгдэв.
17. ......................


Sonin.mn ээс ишлэв

No comments: