Wednesday, March 21, 2007

Эрүүл амьдрах ухаан

Эрүүл амьдрах ухаан

Эрүүл саруул урт удаан наслах хүн бүхний хүслэн билээ. Бид бага залуу насандаа үүнийг ухаарч эрүүл амьдрахын ухаанд суралцах хэрэгтэй болов уу гэж бодсоны үүднээс энэхүү бяцхан зөвлөмжийг бичлээ.

Юуны өмнө бидний идэх хоол, унтах нойр чухал. Учир нь нойр, хоол нь бодисын солилцоо түүнчлэн биеийн эсэргүүцэлд зонхилох нөлөө үзүүлдэг юм. Юуг, яаж, хэзээ идэх вэ? Бидний залуус (энэхүү сонинг гартаа барин сууж буй хүн бүр залуу юм) биеийн чийрэг, насны залуудаа ихээхэн найддаг учираас хоол ундандаа анхаарал тавих нь бага байдаг. Өвчинийг эмчилэхээс, урьдчилан сэргийлэх нь илүү ухаалаг явдал юм. Хүн өдөрт таваас доошгүй удаа хооллох хэрэгтэй байдаг бөгөөд үүний гурав нь зонхилох буюу халуун хоол байх ёстой байдаг юм байна. Өглөөний цайгаа алгасахгүй байх мөн үүнд боломжийн хэрээр цаг зав зарцуулах нь маш чухал. Өглөөний цай нь таны тэр өдрийн өнгийг тодорхойлох хүчтэй гэдгийг бүү мартаарай!

өглөөний унданд хагас цаг зарцуулсанаар та бүхэн тэр өдөртөө энерги дүүрэн, толгой өвдөлгүй ажиллах болноо гэсэн үг.

Өглөөний цай яагаад ийм чухал вэ?

Өглөө хүний бодисын солилцоо эрчимжиж эхлэх бөгөөд үүнийг биед хэрэгтэй тэжээлийг өгсөнөөр илүү нэмэгдүүлж болдог байна.

Та зав багатай бол нэг аяга жимсний шүүс болон холимог буурцаг, буудайн гурилан бүтээгдэхүүнээр (амин дэмтэй corn-flex ч байж болно) ч өглөөний ундаа хийж болно шүү дээ! Турк улсад ихээр боловруулдаг түүнийгээ даган өргөн хэрэглэгддэг ольв нь хүний биед олон талын ашиг тустай тул хэрэглэж заншибал их сайн.

За тэгээд сайхан цайгаар эхэлсэн өдөрөө үдийн халуун хоолоор үргэлжилүүлэх нь чухал.

Өглөөний цайг өөртөө, үдийн хоолийг нөхөртөө, оройн хоолийг дайсандаа өг хэмээх үг бараг буруугүй шиг. Учир нь хүний биед хамгийн чухал нь өглөөний цай болон үдийн хоол юм. Үдийн хоол тань халуун мөн fast-food маягийн хоол биш байх нь чухал.

Турк хоолны цэс баялаг учираас үдийн хоолондоо халуун шөл, махан хоолны хажууд боломжтой үедээ ногоон салат идэж болох юм. Долоо хоногт 2-3н удаа улаан махан хоол хэрэглэх занших, цагаан мах голлох нь зүйтэй.

Махан хоол нь оройн биш өдрийн хоолонд зонхилох нь илүү ач холбогдолтой. Оройн хоолыг бага хэмжээгээр эрт идэх нь дээр байдаг. Эдгээрээс гадна та 3-4н цаг дутамд элдэв самар, жимс, тараг эсвэл сүү хэрэглэх нь бодисын солилцоог идэвхжүүлж, жин нэмэлгүйгээр, гэдэс дотрын өөрчлөлт эмгэг ололгүйгээр эрүүл саруул байхын үндэс юм. Эцэст нь хэлэхэд ойрхон ойрхон бага хэмжээгээр идэх нь таны эрүүл мэндэд тустай шүү!

Хоол унднаас гадна нойр бас чухал гэдгийг дээр дурьдсан билээ. Хүн бүрийн биологийн цаг нь өөр өөр ч өдрийн цагаар богино хугацааны нойр хүрэх мэдрэмж хэн бүхэнд төрдөг. Хүн бүр энэ цагаа зөв мэдэрч, нойр хүрээд, боломж олдох бүрийд 10-15 минут унтах хэрэгтэй байдаг. Заримдаа орон дээр хэвтээд унтахаас ширээ дэрлэж унтах нь хүний бие илүү амарсан сэтгэгдэл төрүүлдгийг хэн бүхэн мэднэ дээ. Ингэж 10-15 минут унтах нь биеийн ачаалалыг багасгаж, анхаарал төвлөрөлтийг сайжруулдаг.

Орой эрт унтан, өглөө эрт сэрэх нь таныг сэргэг байлгана. Дунджаар шөнийн зургаан цагийн нойр хүний бие эрхтэнд хангалттай байдаг байна.

Үүнээс гадна биеийнхаа эсэргүүцэлийг хэрхэн сулрахаас хамгаалах вэ?

Биеийн эсэргүүцэл нь биеэ зөв авч явах, халдварт өвчинөөс сэргийлэх, биеийн эрүүл ахуйтай шууд хамааралтай. Халдварт өвчинөөс хамгаалах ямар өвчин, ямар замаар халдварларладаг талаар бага сага мэдлэгтэй байх нь хувь хүний үүрэг юм. Өвчин амьсгалийн, хоол боловруулах болон бэлгийн замаар халдварладаг гэдгийг байнга санаж, ариун цэвэр сахих нь маш чухал.

Ариун цэвэр гэсэн ойлголтийг бид сурагч байх үеийнхээ ариун цэврийн хичээл, үзлэг зэргээс бага сага мэддэг нь амьдралд зайлашгүй хэрэгтэй мэдээлэлүүдийн нэг шүү

Нойр хоолны дуршилд өөрчлөлт орсон эсвэл анхаарал суларсан, мартамхай болсон тохиолдод дээрх зөвлөмжүүдээс гадна тань мэргэжлийн эмчийн зөвлөмж хэрэг болж болох юм, тиймээс эмчид хандаарай!

Эрүүл биед саруул ухаан оршино гээд энэ удаагийнхаа эрүүл амьдрах ухаан зөвлөмжөө үүгээр өндөрлье.

Мэргэжилийн эмчийн зөвлөмж хэрэгтэй болсон үедээ доорх хаягаар холбогдож болох юм.

mutse_mn@yahoo.com

No comments: