Thursday, December 21, 2006

Би Монголд очвол бараг төөрөхгүй байхаа

Сонингийнхоо анхны сурвалжлагыг Станбул дахь Монголын Өргөмжлөлт Консулаас эхлэх хүсэлдээавтан Монголын Өргөмжлөлт Консулын газрыг зорилоо. Турк дэх албан газруудын нэг адил удаан хүлээлгэх байх гэж бодоод бэлтгэлээ ханган очсон боловч консулынхан маань ер хүлээлгэлгүй өрөөндөө хүлээн авлаа. Тэдний өрөө нь аргагүй л Монголыг төлөөлөх газар гэсэн шиг Монгол зураг, эд зүйлсээр тохижуулсан байна.

Юуны өмнө та өөрийгөө товч танилцуулна уу?

Өзжан: 1976 онд Цагдаагийн Акадэми төгссөн. Хотын даргийн тусгай албанд 19н жил ажилласан. 1 дугээр арми Сэлимиеэ, 2 дугаар арми комутанд хамгаалалтын албаны дарга хийж байгаад 1996 оноос Халук Каяа гуайн хусэлтээр энд ажиллах болсон.Эхнэртэй, 3н хүүхэдтэй.

Хосхүү: 1978 оны 2 сарын 17нд Улаанбаатарт төрсөн. 2001 онд Станбулын Их Сургуулийг олон улсын харилцаагаар төгссөн. Эхнэр, 1 хүүхэдтэй.

Энэ албан тушаалд хэр хугацаанд ажиллаж байна вэ?

Є: 2003 оны 10н сарын 1нд, Монголын Өргөмжлөлт Консулын газар нээгдсэнээс хойш ажиллаж байгаа.

Х: Мөн адилхан нээгдсэнээс нь хойш ажиллаж байгаа. Оюутан байхдаа Анкара дахь Монголын Элчин Сайдын Яамыг Стамбулд төлөөлөн, албаны хүн тосох зэрэг ажлуудыг хийж байсан.

Монголын Өргөмжлөлт Консулын газар ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

Х: Виз гаргана, бичиг цаасны ажил, албаны хүмүүс угтаж авах болон үдэх, Станбул дахь албаны уулзалтуудыг зохион байгуулах болон Монголын төлөөлөгчдөд орчуулга хийдэг.

Консулын газар маань Монголоос энд сурч буй оюутан бидний хувьд юу юу хийдэг вэ?

Є: Оюутнуудын бичиг баримтийг Монгол - Турк хэлэнд орчуулан нотэриатаар батлуулах, сургалтын төлбөр болон өөр бусад зүйлд хэрэглэгддэг Монгол Турк ах дүү орнууд гэсэн бичиг гаргаж өгдөг (Акраба топлулук). Эдгээр үйлчилгээг оюутнууддаа зориулан үнэ төлбөргүй хийж өгдөг!

Өзжан гуай таны хувьд Монголчуудтай ажиллахад тулгардаг хүнд хэцvv асууудал бий юу?

Ө: Хосхүүгийин ачаар хэлний асуудал гардаггүй. Оюутнуудын асуудлуудыг ихэнхдээ шийддэг. Жишээ нь: оюутнуудын орчуулга, мөнгө төгрөгний тусламж гээд л чадлынхаа хэрээр туслахыг боддог. Жил бүр 10н оюутанд стипэнд өгдөг. Оюутнууд бас ямар нэгэн орчуулга энэ тэрийг яаралтай хурдан хийж өгөөрөй гэж яаруулж хийлгэчихээд 3-4н сараар авалгүй алга болчихдог (инээв). Энэ нь бидний ажилд хүндрэл учруулдаг.

Би Монголд очвол бараг төөрөхгүй байхаа

Та Монгол руу явж байсан уу? Явсан бол ямар санагдсан бэ? Яваагүй бол явахыг хүсч байна уу?

Ө: Би Монгол руу явж байгаагүй. Явахыг хусдэг боловч онгоцонд удаан явж чаддаггүй болохоор явж чаддаггүй юм. Гэхдээ би Монголд очвол бараг төөрөхгүй байхаа (инээв) Өрөөндөө байхдаа өөрийгөө Монголд байгаа юм шиг санадаг.

Тэгвэл та Монголчууд болон Туркуудын хоорондын харьцааны талаар юу гэж боддог вэ? Ихэнх Туркууд Монголчууд Туркээс гаралтай гэдэг, энэ тухай?

Ө: Монгол Турк үндэстнүүд ах дүү юм. Монголчууд Турк эсвэл Туркууд Монгол гэж болохгүй. Зөвхөн угсаа нэгтэй. Монгол Туркын ёс заншлууд нилээн төстөй байдаг нь угсаа нэгтэйг харуулдаг.

Станбулын оюутнууд Тулгар Төр Байгуулагдсаны 800н жилийн ойг тохиолдуулан их сургуулиуд дээр Монголоо танилцуулж байгаа билээ. Та Станбулын Техникийн Их Сургууль (ITU), Станбулын Их Сургууль (IU) хоёр сургууль дээр очиж үзсэн гэсэн. Сэтгэгдэл ямар байна?

Ө: Үнэхээр гоё, сайхан үйл ажиллагаа болж байна лээ. Жил болгон хийж байвал илүү үр дүнтэй байх гэж бодогдож байлаа. Дараагийн жилүүдэд ахин хийвэл үндэсний хоол илүү олон төрөл байвал..

Х: Тус үйл ажиллагаа нь Туркуудэд Монгол улсаа танилцуулахын хажуугаар Стамбул хотын их дээд сургуулиудад сурдаг Монгол оюутнуудыг нэгтгэн, хоорондын харилцааг нь бэхжүүлсэн сайхан үйл ажилагаа болж байна. Ялангуяа Турк залуучуудад Монгол улс болон түүхийн талаар өргөн мэдлэг олгож байгаа нь онцгой ач холбогдолтой юмаа. Энэ арга хэмжээг санаачлан зохион байгуулсан “Чөлөөт цаг” клуб, Оюутны холбооныхонд баярласан талархсанаа илэрхийлэхийн хамт цаашдын үйл ажиллагаанд нь өндөр амжилт хүсье!

Стамбул дахь Монгол Оюутаны тоо чамлууштай

Та Станбул дахь Монголын Өргөмжлөлт Консулын туслахын хувьд Станбулд хэдэн Монгол оюутан сурдаг вэ?

Є: Хосхүү хэд билээ?

Х: 200 гаран байгаа. Бүртгэл хийхээр бүрэн тоо гардаггүй болхоор яг төд өд гээд хэлж чадахгүй байна.

Ө: Станбулд 200хан Монгол оюутан суралцаж байгаа нь чамлууштай. Би хувьдаа 400аас илүү Монгол оюутан суралцаасай гэж хүсдэг.


Эцэст нь оюутнууддаа хандаж юу хэлмээр байна?

Ө: Бүх оюутнууддаа мэнд хүргээд ямар ч асуудалтай тулгархаараа тогших анхны тань хаалга манайх байг гэж хэлмээр байна. Бүх төрлийн асуудалд чадлынхаа хэрээр туслах болно.


Өзжан гуай болон Хосхүү ахтай хийсэн ярилцлага маань ийнхүү өрнөсөн билээ. Тэр хоёрт намайг найрсагаар хүлээн авч асуултнуудад минь хариулсанд баярсанаа хэлээд тэндээс гарахад Өзжан гуайн гар утас нь Гайз 666” хамтлагын “Бороо” дууны аяар дуугарч байлаа. Үнэхээр л Монголын төлөөлөгч юм даа гэж бодов.

Оюутан та бүгд Монголын Өргөмжлөлт консулын газартай холбоо барихийг хүсвэл доорх хаягаар хандаарай:


Fahrettin Kerim Gokay Cad.
Aydın Sokak No. 2
34662 Altunizade, İstanbul
Tel: 0216 327 13 77


Д. Анхзаяа

No comments: